Huawei 185 сая ухаалаг утас борлуулжээ

67 сая Huawei-ийн утасны худалдаанд гарах нээлтийн ажиллагаа Google-ийн үйлчилгээнүүдийн хоригууд бий болсонтой холбоотойгоор хойшлоод байсан билээ. Гэвч Хятадын дотоодод энэхүү Mate 30 маркийн утасны борлуулалт хэтэрхий сайн байсан. Сая сая хүний хэрэглээг эхний ганцхан долоо хоногт хангаад байгаа юм. Худалдааны эхний хэдхэн секундийн дотор гурван сая утас урд хөршид худалдаанд гарчээ.

Өөрөөр хэлбэл, Хятадын технологийн аварга групп АНУ-ын Засгийн газрын элдэв шахалтаас үл хамааран санхүүгийн хаанчлалаа ийнхүү алдсангүй. Huawei-ийн энэ оны III улирлын тайлан өчигдөр олон нийтэд хүрсэн байна. Энэ тайланд дурдсанаар 610.8 тэрбум юанийн /86.1 тэрбум ам.доллар/-ын орлого олж, 185 сая утас борлуулсан тухай дурджээ.

Өөрөөр хэлбэл, тус компани энэ улиралд 67 сая ухаалаг утас худалдсан бол өнгөрсөн улиралд 59 сая утас борлуулж байжээ.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.