Ц.Нямдорж: Хуулийн салбарт гараад байгаа элдэв юмны ард өмгөөлөгчийн гар хөл асар их явж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэнд Өмгөөллийн тухай хуулийг хэлэлцлээ.  Энэ хуулиар өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг зохицуулахаас гадна иргэн хүн өөрийгөө өмгөөлж болох заалтыг тусгажээ. Мөн төрийн алба хааж байсан, шүүх, прокурор, цагдаагаар ажиллаж байсан хүн хоёр жилийн хугацаанд өмгөөлөлийн ажил хийхгүй. Тэр дундаа нотариат, шүүх, прокуророор ажиллаж байгаад ёсзүйн асуудлаар ажлаас халагдсан бол өмгөөллийн шалтгалт өгөхгүй аж. Үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн, өмгөөлөгчтэйгөө маргаан гаргасан, олон улсын терроримзтэй холбоотой асуудлаар нууцыг задалж болох гэнэ. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчийн холбоо өгөх аж. 
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж " Энэ хуулийн төсөл нь хэлэлцээд хагас жил боллоо. Өмгөөллийн байгууллагыг цэгцэлмээр байна. Ардын намын мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн бие даасан хууль батална гээд заачихсан. Өмгөөлөгч нар хэтэрхий замбараагүй болсон байна. Хуульзүйн хувьд учир зүйг нь олж цэгцэлмээр байна. Хуулийн салбарт гараад байгаа элдэв юмны ард өмгөөлөгчийн гар хөл асар их явж байна. Дуртай болгон нь өмгөөлөл хийж, хүний мөнгө саадаг боллоо. Хариуцлага тооцох ямар ч бололцоогүй" хэмээв. 

Улмаар гишүүдийн  58.1 хувийн саналаар Өмгөөллийн хуулийг баталлаа. 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батжаргал 2019-10-25 03:22:51
    их л мѳнгѳ ѳгч бвал хэнийг ч ѳмгѳѳлнѳ. Ялгүй гаргахын тулд хууль бус нтр гд ямар ч зүйлийг хийнэ. Ийм л ирээдүйрүү ѳмгѳѳлѳл яваад бхад харсаар бж засахгүй бол.....
  • Зоч 2019-10-24 00:18:31
    Энэ мэргэжилийг ер ойлгохгүй юм. Өмгөөлөх, өмөөрөх??? Өмгөөлнө гэдэг нь хууль журмын дагуу байх боловуу гэж санах юм өмөөрөөд байгаа нь гэмтэнтэй хуйвалдаад бай...
  • Зоригоо 2019-10-20 16:36:07
    Нямдорж сайдад омгоологчийн хувьд маш их баярлалаа монголд шударга есны гол толоолол омгоологчдийн эрх зуйн бие даа ан хуулийг батлуулж огсонд бачрлалаа
  • Зочин 2019-10-20 14:45:18
    МУИС-ийн хуулийн сургуулийн захирал Булган-Эрдэнэ гэж жинхэнэ том будлиан бнаа. Энэ томоохон хэргүүдийн ард өмгөөлөгч нэрийн дор нуугдаад хууль бус юм хийдэг.
  • Зочин 2019-10-20 08:20:14
    Өмгөөлөгч хүнээс иөнгө салгах л ажил хийхээс хүний төлөө нь бага болжээ. Тэр бүү хэл хоёр талд ажиллана гээ ч
  • Monhjagaral 2019-10-20 05:12:42
    Ajila oor hvend ogj vz odo bolj vz
  • kub 2019-10-20 02:20:12
    togtoltsoondoo asuudaltai baigaa ni todorkhoi yum
  • иргэн 2019-10-18 16:15:49
    Бүх бурууг бусал хуульч руугаа чигчихээд л сууж байдаг энэ заваан өвгөн зайлаасай
  • Irgen 2019-10-18 14:44:07
    Nyamdorj guai bolij uz
  • хуульч 2019-10-18 12:04:10
    тогоолцоондд биш хүндээ хүндээ дотроо хүнд сурталтандаа байгаа юм, хуульч бэлтгэх ажил тэр чигээрээ хувь хувьсгалгүй хээл хахуулиар амьсгалах болсон,
  • ӨВГӨН 2019-10-18 06:52:08
    ӨМГӨӨЛӨГЧДӨӨ БИШ Л ДЭЭ ,,,,,95 ЖИЛ РОМ-ГЕРМАНЫ ЭРХ ЗҮЙН БҮЛ ОРОНД БАГТАЖ БАЙСАН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЖ АНГЛИ- АМЕРИК МАЯГИЙН ЗОХИУУУЛАЛТАД ОРОХООР ТИЙМ БОЛДОГ ЮМ
  • зочин  2019-10-18 06:06:28
    хууль зүйн сайд бас л өөртөө нэг эрх мэдэл нэмж дээ
  • зочин 2019-10-18 04:26:29
    Өмгөөлөгчдийн гар, хөлд автдаг шүүгч нар байна гэсэн үг үү?
  • ? 2019-10-18 04:25:17
    Огт хэрэгцээгүй хууль баталлаа даа!!! Хэдэн хүн удидлагад нь гарч өмгөөлөгчдийн татвараар амьдрах л ганц зорилготой!!! Нэмке мөн ч их холиож байна даа!!!