Анужингуа минь дээ одоо болих хэрэгтэй
П.Анужин та өөрийгөө хүмүүний төв хэмээн юунд андуурна вэ!

Анужингуа минь дээ одоо болих хэрэгтэй иймэрхүү хүнд хэрэгтэй гэхээсээ илүү алсдаа асар хортой зүйл хийж явахаар больчих хэрэгтэй шүү. Ёс суртахууны өндөр соёлтой эмэгтэй гэж бодож явлаа гэтэл том эндүүрч. Одоо тэгээд будаач будаач гэхээр сахпаа будав гэгчээр бүр элийрч эхэллээ. (Эмч нарыг шүүмжлэх арай болоогүй л байлтай, эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьсан иргэн хүн эмчээс асуух нь зүйн хэрэг баймаар)

Олон нийтийг турхирч хэт нэг талыг барин юу хийхийг заана гэдэг ухамсрын том доройтол буюу эго үзэлдээ автсан нэг төрлийн эмгэг.

Интэрнэтээс олж авсан эрээвэр хураавар дутуу дулимаг мэдээллээ өөрөө ч гүйцэд ойлгоогүй яваа та өөрийгөө хүмүүний төв хэмээн юунд андуурнам бэ? Хэлсэн үгнүүдийг чинь уншлаа, сонслоо мэдэхгүй хүмүүст бол учир нь олдохгүй, мэддэг мэргэжлийн хүмүүст элгийн холин бантан байна.

Уран яруу сайхан үгээрээ олон нийтийг соён гэгээрүүлж сайхан нэвтрүүлгээ хийж явах нь илүү дээр санагдана.
Эрүүлд хүрэх зам энгийн ч гэлээ мацаг, жүүсээр хязгаарлагдах нь юу л бол. Тийм байсан бол өвчин эмгэгтэй хүн энэ дэлхийд байхгүй байсан биз. Таны хэлсэнчлэн хүмүүний бие бол гайхалтай. Гэхдээ та хүний бие гайхалтайгаас гадна бас нууцлаг, ухаалаг гэдгийг гүйцэд ойлгоогүй бололтой энэ биед маш нарийн биологийн, физиологийн урвал явагддаг.
Жүүс гэдэг үнэндээ юу вэ? Зүгээр л энгийн нүүрс ус тэр дундаа фруктоз гэдэг нүүрс усаар баялаг. Ялангуяа савласан жүүсэнд үйлдвэрлэлийн явцад синтетик витамин болон фруктоз сахарыг (хүний биед хамгийн муу сахар Ш.У-р баталсан) нэмэлтээр нэмж өгдөг, энэ нь органик уу? Эс органик уу? гэдгээс үл хамаатай. Пистицид байхгүй хүнсний бүтээгдэхүүн байна гэдэг зөвхөн ганц л нанарын үзүүлэлт гэтэл органик гээд бичсэн болгонд пистицид байхгүй гэвэл бас худлаа. Пистицид байхгүй гэдгийг та яаж батлаад байнаа өөрийн чинь нүд, ам пистицидыг хэмждэг тестер юм уу?

100% органик гээд батлаад байгаа жүүс чинь жилийн дөрвөн улиралд байгаад байдаг нь их сонин, бас тив дамжиж ирэхдээ ямар ч нөөшлөлтгүй мөртлөө 100% органик хэвээрээ л байгаад байх уу?

Би нэг зүйлийг сийрүүлье та бүхэн дор бүрнээ нэгийг тунгаана биз... сүүлийн үед монгол орны маань хаа сайгүй тариад байгаа шар цэцэгтэй рабс (со1га) гэдэг ургамал байнаадаа намар болохоор хураагаад тонн тонноор нь хятад руу гаргаад байгаа... Тэр рабс-р тос хийдэг юм. Рабс нь омегоЗ -г баялаг ургамал. Хятад орондоо аваачаад тос хийгээд 100% органик омегоЗ-тай тос, цэлгэр тап монгол улсын онгон зэрлэг хөрсөнд тарьсан чанарын хувьд ярих юмгүй ямарч пистицидгүй гээд л зарна гээд боддоо. Та нар яваад рабс тарьсан талбайг хянадаг, эсвэл тарьдаг хүмүүсээс очоод нэг асуугаад үзээрэй юу гэж хариулах нь вэ? (та пистицид хийдэггүй гэж бодож байна уу???? Сайн тунгаадаа)

Гэтэл маркетингийн гайгаар бас л гадаадаас баахан савласан омегоЗ оруулж ирээд сайн гээд л уугаад байдаг, яг үнэндээ тэр бичил үрэл дотор нь юу байдгийг хэн ч мэдэхгүй. Хамар доороос нь хөрсийг нь сэндийлээд шимтэй шүүстэй ОмегоЗ-г нь аваад явж байх юм. Ёстой л нөгөө "хүндээ хөнгөнөөс"  гэдэг энэ байх даа

Үүнтэй адилаар гадаад орноос импортолж байгаа савлагаатай хүнсийг 100% органик гээд суух нь ямар вэ? Гадаад оронд ямар аргаар ургуулдаг мөн хэдий хэмжээний пистицидийг тухайн орны органик гэдэг стандарт хүлээн зөвшөөрдөг тэр нь манай орны стандартад нийцдэг эсэх, монгол хүний бие махбодид хэр хэмжээг хүлээн зөвшөөрдөг гээд маш олон асуудлууд яригдах ёстой болно.

Бас болоогүй ээ мах, гурил хоорондоо таардаггүй (дисоси), цусны бүлэг, мацаг, палео, веган гээд бүгдийг нь хутгаад манан будан болгож иргэдийг самрахаа больних (тэгээд юу идэх юм болоо гэсэн санаа зовних стрессыг нэмэгдүүлэх муу талтай). Эдгээр ухагдахуунууд нь эрүүл хооллолтын хүрээнд дэвшүүлсэн онолуудын л нэг шүү дээ түүнээс ШУ-р батлаагүй байгаа зүйл!!! Эрүүл хооллолтоос гадна эмчилгээний хооллолт гэж байдаг. Мацаг, цусны бүлэг, кето, дисоси, палео, аткин, аюурведа , кроно(сЬгопо), детокс, миами, монтаниак, ... гэх мэт хоолны дэглэм нь өөр өөрийн онцлог давуу болон сул талтай, голдуу эмчилгээний талдаа орох бөгөөд тухайн хүний зорилго онцлогоос хамаарч дан ба хавсарсан програмыг хэрэгжүүлэхээс гадна програмын явцад алдагдсан эрдэс витаминыг даруй нөхөх эсвэл праграмын явцад алдахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж урьдчилан сэргийлэх алхмуудыг авдаг үүнийг мэргэжлийн хүн хийх нь илүү зохимжтой.

Анужингуа танд хувь хүнийхээ хувьд эрүүл хооллох мэдлэгээ өөрийнхөө хэмжээнд сайн хөгжүүлсэнд баяр хүргэе!

Харин олон нийтэд эрүүл хоолыг заах хэмжээний бол биш байна тиймээс өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээд эмч, хоол зүйч, технологич хүмүүсийн ажлыг тухайн мэргэжилтнээр нь хийлгэчих

Харин олон нийтэд эрүүл хоолыг заах хэмжээний бол биш байна тиймээс өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээд эмч, хоол зүйч, технологич хүмүүсийн ажлыг тухайн мэргэжилтнээр нь хийлгэчих

Мэргэжлийн хүмүүс мэддэггүйдээ ярьдаггүй биш, хэтэрхий нэг талыг дөвийлгөн бататгаж үлгэр мэт ярих нь (яг тань шиг) эхэн үедээ сайн мэт боловч алсдаа асар хортой үр дагавартай гэдгийг мэддэг учраас л ярихгүй байгаа юм.
Эрүүл хооллолт гэдэг наанаа энгийн юм шиг харагдавч маш өргөн нарийн ухагдахуун, цаашлаад улс орны аюулгүй байдалтай ч холбоотой. Хүн бүр зөв суурь мэдлэг олж авах нь ирээдүйн эрүүл иргэн болоход нь маш чухал.

Дашрамд хэлэхэд зөвхөн гадаад үзэмж хөнгөн чанарт автаж биеэрээ туршилтын туулай болж байгаа хүмүүс олон нийтийн сүлжээгээр бусдын толгойг эргүүлж байхаар сайн судлаж, гүн гүнзгий ойлгох нь өөрт бөгөөд өрөөлийн эрүүл мэндэд тустай болно. Гадаад үзэмжинд хэт автан олон дахин, ойр ойрхон давтан мацагласнаар цаашид эрдэс витамины гүн дутагдалд орох эрсдэлд хүргэнэ. Энэ үед бие махбодийн өөрийн биологийн тэнцвэр алдагдаж цаашид биологи болон физиологийн урвал явуулахад шаардлагатай витамин, бичил элементээ бусад эрхтэнүүдээс гадагшлуулж хэрэглэдэг үүнээс үүдээд өөр олон өвчний суурийг тавьдаг энэ нь нэн ялангуяа өсвөр насны охид, жирэмсэн, хөхүүл эхчүүд, цэвэршилтийн насныханд бүр хор уршигтай бөгөөд сийгэх, даарах, янгинах хэлбэрээр илэрдэг. (хэт туйлширсан үед иймэрхүү сөрөг мэдрэмжинд анхаарлаа хандуулж чаддаггүй болсон байдаг)
Бие хөнгөрч байна гэж байгаа хүмүүст хэлэхэд та өөх биш усаа алдаж байгаа бөгөөд усны хамт эрдэсээ алдаж байгаа гэдгийг тун сайн бодолцох хэрэгтэйг дахин нэг анхааруулъя. (угаас өнөөгийн монгол хүмүүсийн бие махбод шим тэжээлийн дутагдалтай, өдөр бүрийн хэрэглээний хоол хүнсний нэр төрөл хэтэрхий цөөн учир шаардлагатай бичил элемент, витаминыг хангалттай авч чадахгүй байна)
 
Эрүүл хооллох гэдэг сэдэв монголд хөгжиж байгаа, мэргэжлийн хүмүүс дутмаг байна. Зөв зохистой суурьтай дэлгэрүүлэхэд бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн мэдлэг, ойлголт харьцангуй сайжирч анхаарлаа хандуулдаг болсон нь сайн талтай, ийм үед хажуугаар нь төөрөгдүүлэх нь хор хөнөөлтэй. Иргэдэд дэс дараатай, зөв суурьтай мэдлэг хэрэгтэй байна.

Otgontuya Sanjaa
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • N 2019-10-23 15:14:48
    Hooson bna hooson bna hooson tolgoit mini gedg ug ene huhend neg l zohiod bha yum helj yrij bhaa ni buur neg hudlaa ceejilsen yuma gargah gej uhaan ni hurehgu
  • Зочин 2019-10-23 01:42:19
    Анужин гуай ард түмэнд мөнгө авч бараа рекламдаггаа үнэнээр хэлэх хэрэгтэй шүү. Одоо л чамайг харъяа хэр зэрэг үнэнч, ард түмний төлөө гэж боддогийг.
  • Энгийн хүн 2019-10-23 00:28:49
    Ккк дагагсад нь бүүр пялдайгаад л багшаа багшаа чихшиг бүүр номыг нь шэйрлэж ирээд булаацалдана ккк
  • зочин 2019-10-22 11:23:38
    тэнэг авгай гэдэг нь ойлгомжтой болсон доо.
  • zochin 2019-10-21 04:55:25
    мацагтан группийнхэн нь бүр шүтцэн багшаа багшаа гээл байхын байна лээ,Хэн ч бодоожийн шүүс ууж мацаж барьна гэж юу байхав дээ
  • Urnaa 2019-10-20 15:16:04
    Анужинг зөв л шүүмжилсэн байна. Хүнсний мэргэжилтэн шиг хүн хуурч рекламдаж мөнгө авдаг бас өөоийн бизнес болгодгоо ард түмэнд хэлэх үориг байхгүйлдээ
  • зочин 2019-10-20 10:23:20
    урлагийн зарим балайнуудаас арай дээр харин сахалтай нөхөн юм бүхэнд гархаа болимоор юм микроны босскинонд баянатман хүн болоод байсан юм бол гардаг болж балай...
  • Баярмаа 2019-10-20 04:52:58
    Уламжлал Аав ээжийн минь хоолноос өөр сайн хоол байхгүй ээ
  • зочин 2019-10-20 02:46:02
    японд баян хүний хөрөнгийг сууна сувилана гэж итгүүлж хөрөнгийг нь луйвардаж авч баөн хэрэг мандуулж хөрөнгөжисөн хүн шүү дээ энэ талаар захын японоос асуухад л...
    64.119.17.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Нутгийн хүү 2019-10-20 00:30:07
    Анужин ажаа та хэдэн жилийн өмнө талийгаач Б.Лхагвасүрэн найрагчийг дагаж Нутагт нь Баян-Өнжүүл суманд очоод яаж булайгаа тарьсаныг манай нутгынхан санаж байгаа...
    166.170.15.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Хж 2019-10-19 10:58:30
    Мэдрэл нь зүгээрүү
  • Зочин 2019-10-19 08:31:20
    Бүсгүйг зөнгөөр нь байлга.
  • heryylees eer yum medehgyi bolj dee!! 2019-10-19 07:55:06
    Bye byenee idej hemleh chag ye yum asan jee!!!cheehen ard tymend heregtei yum helj taniulaj baigaa byhen zeb baimaar asan daa!!!heryylees eer yum ygyi byyrai Mo...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2019-10-19 07:41:23
    Отгонтуяа Санжаа гуай атаархахаа больчих. Эмч нар гэх хогын авигачид юугаа мэднээ. Зовлон үзсэн чавганцууд та нараас хавьгүй илүү.
  • Сонирхогч 2019-10-19 05:58:53
    Өөрийн толгой дээрхийг хараагүй байж хүнийхийг яасан ч сайн харна вэ?Одоо болооштэй.
  • Bolor 2019-10-19 05:50:20
    Juice, nogoon zamagnii vitamin oruulj irj bgaa companias ih hemjeenii mungu avaad MARKETING hiij bgaa Anujin-giin business shdee. SHULAM SHIG HUUHEN UNENDEE
    • Атаархал 2019-10-19 09:07:22
      Чи оороо хэн юм адилхан бусгуй хун байж тоголдор эмэгтэй хун адилхан эмэгтэй хунээ шулам гэж нэрлэдэгуй юсм шуу энэ бол арчаагуй атаархал .та
  • монгол 2019-10-19 04:55:19
    Хэлээ хазсан янзын авгай шүү.
  • Ээнээ 2019-10-19 04:04:42
    Мацаг бариад 3 жил болж байна арьс гэрэлтээд алхаа гишигээ хөнгөн сайхан л байна цөсний өтгөрөл лав зүгээр болсон өөрсдөө ном унш л да
  • zochin 2019-10-19 03:22:37
    Khyn bolgon adilgyi, khyleg bolgon joroogyi gedgiig sanaj yav !!!
  • Монгол 2019-10-19 02:59:29
    Эгчийн хүүхэд сүүгээр биш жүүсээр хүн болсон одооч сайхан эрүүл л бнадаг
  • Зочин 2019-10-19 02:49:02
    Доодохоо захирч чадаагүй энэ шулам хүнд зааж чадах уу
  • 1 2019-10-19 02:20:14
    Хүнийг шүүмжлэх гэж байгаа бол алдаагүй зөв бичиж сур. рабс биш рапс, пистицид биш пестицид, жүүс гэж монгол үг байхгүй гэх мэт...
  • Зочин 2019-10-19 02:07:23
    Үнэн шүү дээ.
  • Эмчийг дэмжиж байна 2019-10-19 01:30:13
    Оюуны ядууралд орсон нийгэмд бариач, зурхайч, бөө зэрэг попууд хүний мэдлэггүй дээр тоглож баяждаг. Мэргэжлийн бус хүн мэдэхгүй сэдвээр хүн хуурна гэдэг ёс зүй
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2019-10-19 01:24:12
    yun surjin yum dee IH L AIMSHIGTAI YUM BOLJ GEJ BODLOO SHUU DEE .. hun hunii heregledeg huns oor oor duuraih ni duuraina duuraihgyi ni bolino l biz .., anujin b...
  • Gana 2019-10-19 00:05:24
    Ene hun chini naanaa matsag gj yarichaad tsaanaa baahan uurag uuj vitaminaar nohdog geseen yamar sanaatai humuusiig hudlaa munharuulaad bdin be hudlaa nali nali...
  • Ganaa 2019-10-18 23:48:22
    Анужин арай л өөртөө итгэлтэй байна уу гүй юу Сурталчилаад байдаг жүүс нь бол органик бишээ
  • Zochin 2019-10-18 20:42:27
    Zarim ym zov bh,harin high fructosetoi chiher,jude organic bish,maajuur ogdog
  • Нэг 2019-10-18 19:40:47
    Элбэгдоржийн хүүхдээ өсгөөд л дуугай сууж байвал зүгээр биш үү, уул шугамандаа
  • Zochin 2019-10-18 18:00:07
    Tegeed ter eruul hunsnii mergejiltenguud ni medleg chadal ni hurehgui bolohoor Anijin-aas davj garahgui bgaa bizde Hoollolt bol huvi humuusiin asuudal.
  • Uyhan 2019-10-18 17:38:55
    Bugdiin unshlaa. Ene huuhen olon jiliin umnu herba gedeg buteegdehuun uugaal bi chuham l eruuljsen gej yrdag bsan. Genet l matsag bolool yvtsan bi bur gaihaal ....
  • Гантуяа Ганаа 2019-10-18 16:13:23
    Үнэн шүү дээ жүүс хоол болох уу хүний биед харин гурил мах сүү монгол хүний биед хоол бол нь яажич бодсон суртачлах ыумаа зөв суртачил Ануужин эх монгол бүсгүй ...
  • Bi 2019-10-18 14:58:04
    Medehguidee bish bhaa biznes setgelgee l bh.heterhii judaggui yum bolj bna daa
  • Бурханчбат Пүрэвлам 2019-10-18 14:48:08
    Хүн өөрийн биеийг эмчээс илүү мэдэж байдаг юм даа хүүхдүүдээ. Хүний хэлсэнээр биш өөрийн биед юу зохицож байна тэрийгээ ид уу ГҮЙЦЭЭ
  • зочин 2019-10-18 14:46:30
    мацаг барих сайн. гэхдээ бас хэзээ яаж мацаг барих вэ? Ѳѳрийн биед мацаг зохих эсэх , дараа нь яаж мацаг тайлах гэх мэт.анужингийн мацаг бидэнд таарахгүй
    202.55.188.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-18 14:37:01
    Yg vneniig bichij, olon xvn ynshaasai ene niitleliig.
  • Зочин 2019-10-18 14:13:35
    Энэ анужин гэж навсайсан авгай ахиад гараад ирсэнүү
  • Zochin 2019-10-18 14:11:03
    Emch bish hun hamaagui huns hoolny talaar yarij bolohgui ugaasaa
  • Internet medeelelees 20 хувь 2019-10-18 13:22:05
    Интернетийн мэдээлээс хүн 20 хувь мэдээ мэдээлэл авдаг харин номоос 100 хувь энэ бол шинжлэх ухаанааар батлагдсан зүйл шүү ном унш Монголчууд минь юу нь хүний ...
    150.129.141.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-18 13:13:32
    Жүүстэй цэвэрлэгээ мацаг гэхээр л гайхаад байна. Саахараар бие цэвэрлэнэ гэж байхгүй ээ. Жимс чинь өөрөө саахарын агууламж нь харилцан адилгүй.
  • Зочин 2019-10-18 12:47:27
    За өөрийгөө дийлж мацаглаж үзсэн хүн л Анужингийн үнэн гэж мэднэ дээ. Ходоодондоо толгойгоо мэдүүлсэн махан толгойнууд хэлээд ойдгохгүй
  • zochin 2019-10-18 11:09:21
    anuujin ooroo l turna biz taalagddagyisd
  • ZOCHIN  2019-10-18 10:44:31
    ENE OTGONTUYA GEDEG HUN ANUJIN HOER ZURAGTAAR YRILTC.BIEE HEN N ZOV AVCH YVJ BGAA N L ZOV YRIJIINA. UURUU ZOV BISH BOL HUDLAA L DAA.....
  • Oyuntuya 2019-10-18 09:42:06
    Otgontuyadaa maash ih bayrlalaa uneheer mash heregtei medeelel bnaa dahin bayr hurgeed ajiliin ih amjiltiig husen erooe! Uuniig olon hun umshaasai bilee.
    182.160.36.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Ha ha ha hi hi hi 2019-10-18 09:16:24
    Zow erguunuuded taarsan zag hugazaand ni bairand ni tawih heregtei tegehgui bol zezen uhaantan ni oldood bur suuldee sahlaa budaw geesh !
  • Анужин тэнэг авгай 2019-10-18 09:14:56
    Эрүүл хооллолтын хичээл нь чанаргүй худлаа гэсэн.