Тусгай зөвшөөрлөө бусдад түрээслүүлж болохгүй

Татварын ерөнхий газрын Татварын Хяналт шалгалт арга зүйн газар, нийслэл дүүрэг, аймгийн татварын хэлтэс найман нэрийн дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилд үндэслэн арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг орон даяар зохион байгууллаа.  Манай улсад 7836  найман нэрийн дэлгүүрийн бизнес эрхлэгч байдаг бөгөөд 1267 татвар төлөгчийг танхимын сургалтад хамрууллаа. Сургалтыг тухайн хэлтсийн хяналт шалгалтын чиглэлээр ажилладаг татварын улсын ахлах байцаагчид зааж, татвар төлөгчдөд тулгарч байгаа бодит асуудалд заавар, зөвлөмж өгч ажилласан нь татвар төлөгчдийн талархлыг хүлээж байв.

Энэ төрлийн бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг мэдээгүй байх, тусгай зөвшөөрлөө бусдад түрээслүүлэх, татварын албаны нэгдсэн системд холбогдоогүй, төлбөрийн баримт олгох төхөөрөмжгүй байх, и-баримт олгохгүй байх, Нийслэл хотын албан татвар ногдуулж төлдөггүй, тамга тэмдэггүй, хаанаас худалдан авалт хийсэн нь тодорхойгүй баримт бүрдүүлсэн байдаг зэрэг түгээмэл алдааг гаргадаг бөгөөд сургалтаар хэрхэн засварлах, тухайн зөрчилд хүлээлгэх хуулийн хариуцлага зэргийг татвар төлөгчдөд танилцууллаа.

Мөн татварын хуулийн шинэчлэлээр хяналт шалгалтын процесс хэрхэн өөрчлөгдөж байгааг танилцуулсан юм. Шинэ хуулиар бичил, жижиг сегментийн татвар төлөгчид өөрөө хүсэлт гаргах, эрсдэлтэй нь тогтоогдсон хоёр тохиолдолд татварын хяналт шалгалтыг хийдэг болох аж. Монголын татварын алба үзүүлж байгаа үйлчилгээ бүрдээ арга зүйн зөвлөмж туслалцаа үзүүлэн татвар төлөгчийг татварын хууль зөрчих эрсдэлээс сэргийлэхэд анхааран ажиллах юм.

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-10-19 11:39:46
    Jijig business g daramtlah bish,buh talaar demjih ystoi
    67.81.189.74
    Мэдэгдсэн Хариулах