NASA Ангараг 2020 хөтөлбөрийн өөрөө явагч төхөөрөмж /ровер/-ийн тэжээлийн системийг цэнэглэж эхэллээ
 NASA-н Шинжлэх ухааны хөтөлбөрийн удирдагчийн туслах Томас Цүрбүхэн /Thomas Zurbuhen/ Ангараг 2020 хөтөлбөрийн хүрээнд Олон Үүрэгт Цацраг Идэвхит изотоп Термоэлектрик Генератор өөрөөр ОҮЦИТГ /Multi Mission Radioisotope Thermoelectric Generator – MMRTG / тэжээлийн системийг цэнэглэх ажиллагааг эхлүүлснээ мэдэгджээ. Энэхүү генератор нь Ангараг гараг дээр буусан өөрөө явагч ровер аппаратыг улаан гарагийг судлах явцад хөлдөхөөс сэргийлэх зориулалттай юм.

Голчлон цөмийн баттерейгаас бүтэх MMRTG тэжээлийн төхөөрөмж нь сансрын хөлгийн цахилгаан эрчим хүчний ойролцоогоор 110Вт-г хангах чадалтай ба түүнд суурилуулсан судалгааны зориулалт бүхий багаж төхөөрөмжийг ажиллуулахад зарцуулагдах бөгөөд тэжээлийн төхөөрөмжөөс ялгарах илүүдэл дулаан нь хэт хүйтэн нөхцөлд ажиллах сансарын хөлгийг хөлдөхөөс сэргийлэх давхар ач холбогдолтой.

Ангараг гараг дээрх Визинк хөтөлбөр, одод хоорондын задгай сансарын орон зайд нэвтэрсэн Вояажерууд болон хамгийн сүүлийн Ангараг дээрх Сониучхан ровер зэрэг Америкийн Нэгдэн Улсын түүхэн дэх нийт 27-н удаагийн бүхий л сансарын хөтөлбөрийн төхөөрөмжүүд нь радиоизотоп тэжээлийн системийг ашиглаж иржээ.

MMRTG тэжээлийн систем байгалийн цацраг идэвхит бодисын задралаас үүсэх дулаанаар цахилгаан эрчим хүч гаргах аргаар ажилладаг. Энэхүү генератор нь хоёр үндсэн хэсгээс бүтэх ба
1.  Дулааны үүсгүүр буюу цацраг идэвхит плутони 238-н изотоп болон
2. Плутоний задралаас үүсэх дулааныг цахилгаан энергид шилжүүлэх дулаан дамжуулагч нар болно.
 
Энергийн хороо NASA-н сансар судлалын хөтөлбөрт зориулан цацраг идэвхит тэжээлийн системийг үйлдвэрлэдэг ба Энергийн хороон дээрх Идахо Үндэсний лабораторд MMRTG тэжээлийн системийг цэнэглэх ажил гүйцэтгэгдхээр төлөвлөгджээ. Улмаар MMRTG төхөөрөмжийг Флорида муж дахь Cape Canaveral хөөрөлтийн зурвас руу шилжүүлж сансарын төхөөрөмжид суурилуулах юм.

“Бид бүхий л чиглэлд идэвхитэй ажиллаж байна. Ангараг гараг руу хөтлөх сансарын хөлгийн далбааны систем болон гараг дээр газардуулах Тэнгэрийн кран систем зэргийг эрчимтэй шалгаж байгаа” хэмээн хөтөлбөрийн менежер, NASA Тийрэлтэл хөдөлгүүрийн лабораторын гишүүн John McNamee мэдэгджээ. 3000 гаруй дотоод хэсгээс бүтсэн Ангараг 2020 ровер системийн дотоод засал бүрэн хийгдэж дууссан ба өндөр давтамжийн антен, робот гар зэрэг гадаад заслын ажлууд нь эд дундаа явж байгаа гэнэ. Мөн түүнчлэн өндөр нягтаршил бүхий зургийн камер, мэдрэгч төхөөрөмжүүд нь роботын гарууд дээр суурилах юм. “Энэхүү Ангараг 2020 хөтөлбөр нь ирээдүйн Ангараг гарагийг колончлох даалгаврын эхний алхам байх болно. Бид хүн бүрийг бидний энэхүү ажилд нэрээ Ангараг гараг руу хөөргөх, бидний цахим хуудсыг дагах, роверийн угсралтын ажлыг онлайнаар харах зэргээр оролцохыг хүсэж байгаа” хэмээн Zurbuchen ярьжээ.

Ангараг 2020, ирэх жилийн долдугаар сард Флорида муж дахь Cape Canaveral Нисэх хүчний зурвасаас хөөрөх бөгөөд Jezero тогоонд 2021 оны 2-р сарын 18-ны өдөр газардах юм. Энэхүү сансарын хөлөг нь түүхэн дэх хамгийн анхны газардах зурвасаа автоматаар тохируулах боломжтой болсон хөлөг бөгөөд ирээдүйн Ангараг руу хийгдэх хүнтэй нислэгт чухал хувь нэмэр оруулах болно. NASA Ангараг 2020 хөтөлбөр болон Сар руу нисэх хөтөлбөрүүд нь ирээдүйд Улаан гарагийг хүний шууд оролцоотой судлах ажлуудад бэлтгэхэд чухал үр нөлөөтэй билээ. Мөн түүнчлэн 2028 он гэхэд NASA Саран дээр эргэн хүн буулгах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм.

JPL / Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори – Jet Propulsion laboratory / нь Ангараг 2020 хөтөлбөрийг удирдан зохион байгуулах ба Вашингтон хотод байрлаж байна. Цөмийн энергийн агентлаг нь Ангараг 2020 хөтөлбөрийн тэжээлийн систем болон туршилт, хөөрөлт зэргийг хариуцан ажиллаж байгаа юм.

Хэрвээ та өөрийн нэрийг Ангараг гараг руу хөөргөхийг хүсвэл 2019 оны 9-р сарын 30-ны өдрөөс өмнө дараах холбоосоор орон бүртгүүлээрэй: 

https://go.nasa.gov/Mars2020Pass
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи
https://www.jpl.nasa.gov/news/news.php?feature=7462 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.