ЦУОШГ: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
 

Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

                                                   2019 оны 10 дугаар сарын 18-ны 20 цагаас 10 дугаар сарын 19-ний 20 цаг                                                                                   хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР
: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн  хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8  градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр, өдөртөө зарим газраар  түр зуур секундэд секундэд 18-20 метр  хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, бусад хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад хэсгээр 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 20, 23-нд говь, талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.