Б.Болороо: Нөхрийнхөө хэргийн талаар тусламж хүсэж байна
Өнгөрсөн долдугаар сарын ихээр хөгжлийн бэрхшээлтэй  Б.Болороо бүсгүйн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан тухай мэдээллийг хүргэж байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж, шалга гэдэг үүрэг өгөөд байгаагаа дуулгаж байсан юм.
Тэгвэл  иргэн Б.Болороо  өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарчээ. Уг дүгнэлттэй  санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж байна” хэмээн бижээ.
Б.Болороо өөрийн цахим хуудаснаа “Та бүхнээсээ тусламж хүсэхээр лайв хийж байна. 2019 оны зургадугаар сарын 19-ны өдөр манай нөхөр ажлын байр руугаа яваад эргэж ирээгүй. Том компанийн эсрэг хүч мохосдоод байна. 2019 оны зургадугаар сарын 19-ны ажил дээрээ 12.00 цагийн үед уурхайд ажилладаг хамт хүнтэйгээ нэг шил пиво хувааж уусан юм билээ. Түүний дараа 14.40 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Пара хөнгөн атлетикийн тэргүүн н.Батдорж ажлын байран дээр нь очиж нөхрөөр минь архи авахуулж уусан байгаа. Тэгээд ресторанд ороод нөхөр маань багшдаа архи авч өгөөд өөрөө тэрнээсээ амссан. Нөхөр маань 16.00 цагийн үед багшийгаа их хэмжээний согтолттой байсан учраас буудалд хүлээж аваагүй. Иймээс таксинд суулгаад өгч явуулчхаад өөрөө ажил үүргээ гүйцэтгэсэн ийм зүйл болсон. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр 2019 оны наймдугаар сарын 5-ны өдөр шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тухайн үед анхаарал татсан зүйл нь нөхрийн маань цуснаас илэрсэн архины хэмжээ маш өндөр гарсан байна лээ. 2.4 поромилл буюу эрүүлжүүлэх хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ. Би ханьтайгаа дөрвөн жил амьдрахдаа ажлын байран дээрээ архи уугаад цалгардуулаад явах хүн биш гэдэгт бүрэн итгэлтэй байна. Багш нь хамт явъя гэхэд ажилтай байгаагаа хэлээд үлдсэн.
Мэргэжлийн хяналт руу үйлдвэрлэлийн осол мөн гэдгийг тогтоох нь ойлгомжтой байсан. Тэгээд наймдугаар сарын 15-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас утастаад бид нар мэргэжлийн хяналт руу явуулахаар боллоо гэж  байсан. Мэргэжлийн хяналт руу явуулна гэдэг нь хэргийн үйл явц тодорхой болчихсон гэсэн үг. Бүх юм тодорхойгүй байхад яагаад мэргэжлийн хяналт руу явуулах гэж байгаа юм бэ гэхэд камерын бичлэг олдсон гэсэн.  Наймдугаар сарын 17-ны өдөр хүртэл камерын бичлэг байхгүй гэж байсан.  Камерын бичлэгт талийгаач нэг давхраас доошоо унасан гэж хэлж байсан. Өчигдөр би мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцсан. Гэтэл хавтаст хэрэгт камерын бичлэгийг зургаар тайлбар болгон оруулсан байна лээ. Камерын бичлэгийг үзсэн бол Мэргэжлийн хяналтынхан бүх асуудлыг архитай холбож гаргахгүй байсан. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хариулт болгон нь амь хохирогч н.Амгалан архи уусан учраас өөрөө амь насаа алдсан гэж гарсан байсан. Хамгийн гол нь лифт рүү унаж нас барсан шалтгааныг архинаас болж, хийх ёсгүй ажлаа хийсэн гэж манай хүний буруу гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл камерын бичлэг үзэхэд эв эрүүл гүйж байсан, 5 минутын дотор хоёр байрны хооронд гүйж түлхүүр аван лифт засаж байсан. Ганц тэр өдрийн биш олон удаа хийлгэж байсан гэмээр туршлагатай хийж байсан. Тэр дор хэдэн ч хоног амьд байсан байж болзошгүй, 18-19 хоног тэр дотор өтөж өмхийртөл байлгаад цуснаас нь өндөр хэмжээний архи илрүүлсэн дүгнэлт гаргаад байгаа тухай ярьсан. Хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэхийг хүсч байна" хэмээжээ.

Лайв бичлэгийг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-10-21 14:03:11
    Nz nertei hunii amidrald gai bolson nowshnuud uuj iddeg tsagara uulzaj uchiraach ajlaa hiij bga hun der irj arhidajil baidag
  • Zochin 2019-10-21 13:59:14
    yaltachgui ter odor 2 ydaa arxitai xolbootoi uildel xiisen bn shude
  • Zochin 2019-10-21 10:37:28
    Arhi bol amidraliin daisan,arhichid bol ooriinhoo daisan Tuslamj oroitjee,haramsaltai. RIP
  • Зочин 2019-10-21 06:51:25
    Тэр өдөр ямар ч байсан согтууруулах ундааны зүйлтэй ойрхон л харьцсан юм байна.Тэгэхээр уусан байх магадлал өндөр л юм байна даа.
  •  2019-10-21 00:53:29
    дүгнэлт үнэн гараагүй гэдэгт 100% итгэлтэй байна. шүүхийн малнууд мөнгөөр хүссэн зүгнэлтийг нь бичиж өгсөн уламжлалтай байгууллага тэрийгэ засаагүй л байгаа.
  • Zocnin  2019-10-21 00:02:49
    Hunii unergyi zagnaj bgaa iim company tsagdaad hatuu arga hemjee awaacnee hun unaj nas barsan bhad medeegyi gej bgaa ter compani yil ajillagaag zogsoo hunii ami...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • mal 2019-10-20 16:14:12
    ene mal huuhniig zugeer hayaachdee pizda mal huuhen say heseg buur biyee toogood maltaj baisan odo gent l butsaad ard tumen bolsonuu zail
  • Zocnin 2019-10-20 13:29:23
    Ene emegteid nohriig ni awaart oruulj haiharamjgyi handsan company bair mongo ogcn yadaj amidrald ni heregtei yum hiij tus boloosoihairan saihan zaluugiin ami a...
  • Mi 2019-10-20 07:53:53
    Yamarch baisan uchnuun olon udur nuhriiiguu haij baisan emegteid camer shlgaj uguhgui ogt toomjirgui handsan ugaasaa anhnaasaa asuudaltai
  • Pee 2019-10-20 07:19:24
    2.4 gedeg chin barag 750ml arhinii tun shuu dee.