Ашрап Гани Афганистаны Ерөнхийлөгч боллоо
Афганистанд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 14-ны хооронд явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг нэр дэвшигчид хүлээн зөвшөөрөөгүй учраас  саналын хуудсыг НҮБ-ын хяналтын дор дахин тоолохоор болж байсан билээ. Тэгвэл дахин тооллогын дүн долдугаар сард зарласан дүнгээс хол зөрүүгүй байсан байна.

Улмаар тус шийдвэрлэх шатны санал хураалтын дүнгээр 56.44 хувийн санал авч ялалт байгуулсан Сангийн сайд асан Ашрап Гани Ерөнхийлөгчийн албанд томилогджээ.

Түүнчлэн тэрбээр өөрийн өрсөлдөгч Гадаад хэргийн сайд асан  Абдулла Абдуллатай эрх мэдэл хуваалцах тухай бичигт өчигдөр гарын үсэг зурцгаасан байна. Эрх мэдэл хуваалцах гэрээний дагуу Абдулла Абдулла Ерөнхий сайдтай зэрэгцэх хэмжээний албан тушаал хаших болсон бөгөөд парламентад өөрсдийн хүчний харьцааг тэнцүүлэхээр болжээ. Ийнхүү сонгуулийн дүнгээс болж удаан хугацааны турш зөрчилдөж байсан тэдний тэмцэл төгсгөл боллоо.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.