Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
БНХАУ-ын Жэжян мужийн Үжэнь хотод жил бүр технологийн хөгжлийн тухай хэлэлцдэг дэлхийн интернэтийн VI хурал өчигдөр эхэллээ. Энэ хуралд 70 гаруй орон, олон нийтийн байгууллага оролцож байна.

Тодруулбал, технологийн салбарын сүүлийн үеийн ахиц, хандлага, технологи, дижитал бүтээгдэхүүний амжилт болон платформын алаар хэлэлцэх хуралд "Microsoft", "Qualcomm",  "Alibaba", "Huawei" компани болон энэ салбарын нийгэмлэг, бусад уригдсан зочид оролцож байгаа аж.

Маргааш өндөрлөх "Ухаалаг интернэт, нээлттэй хамтын ажиллагаа, интернэтийн орон зайн хамтын ажиллагаа" гэсэн уриатай үргэлжлэх энэ хурлаар ирээдүйд кибер орон зайг хамтран эзэмших нийгэмлэгийг бий болгох аж. Зохион байгуулагчдын мэдээлснээр хиймэл оюун ухаан, 5G сүлжээний хөгжил, аж үйлдвэрийн дижиталчлал болон бусад сэдвийн талаар 20 салбар форумаар хэлэлцэх юм байна. Түүнээс гадна БНХАУ дахь интернэтийн хөгжилл болон бусад оронд сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшлийн талаар илтгэл тавих аж.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.