Ө.Эрдэнэбаяр, А.Амар-Отгон нар хугацаат нислэгийн F1C ангиллын 2-р шигшээ нислэгт шалгарч үлдлээ
Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хугацаат нислэгийн F1C ангиллын тэмцээн АНУ-ын Лост Хиллз хотод энэ сарын 20-ны өдөр эхэлсэн. Манай улсаас F1С ангилалд Гавьяат тамирчин, ОУХМ М.Гонгор, ОУХМ Ө.Эрдэнэбаяр, СМ А.Амар-Отгон нар эх орноо төлөөлөн оролцож байгаагаас ОУХМ Ө.Эрдэнэбаяр, СМ А.Амар-Отгон нар 1-р шигшээ нислэгт шалгарч, нислэгээ амжилттай үйлдээд 2-р шигшээ нислэгт 10 орны 14 тамирчидтай хамт шалгарч үлдлээ. 2-р шигшээ нислэг өнөөдөр Монголын цагаар 22.20 цагт эхлэх юм байна.



С.Цэц
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.