Их Британид уржигдар энэ орныг хэрхэн Европын холбооноос гарах үйл явцыг дахин тодорхойлж өгөхтэй холбоотой олон үйл явдал боллоо. Тус улсын парламентын хурлаар Брюселийн эрх баригчид болон ерөнхий сайд Борис Жонсоны байгуулсан Брикситийн гэрээний саналыг батлах сүүлчийн санал хураалтыг хойшлуулсан нэмэлт засвар оруулсан гэрээг баталсан байна. Харин энэ нь ерөнхий сайд Борис Жонсоныг энэ сарын сүүлээр хугацаа нь дуусах Брикситийн гэрээний хугацааг хйошлуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргахад хүргэжээ. Гэхдээ хугацаа нь уржигдар шөнө дууссаныг харгалзан үзэж тэрээр Европын холбоонд гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн гарын үсгээ зураагүй захиаг илгээсэн байна. Үүнээс гадна энэ захиатай хамт гэрээний хугацааг сунгах нь алдаа гэж түүнд санагдаж байгааг бичсэн гарын үсэгтэй захиагаа явуулжээ.
Их Британийн парламент өнгөрсөн бямба гаригт энэ гэрээг батлах санал хураалтыг хойшлуулсны дараа хуульд зааснаар Борис Жонсон Европын холбооноос хугацааг нь сунгаж өгөхийг хүсэхэд хүрсэн байна. Европын холбооны зөвлөлийн дарга Доналд Таск цахим хуудастаа энэ хүсэлтийг нь хүлээж авсан талаар бичжээ. Гэхдээ энэ захианы утга агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч холбооны гишүүн орны эрх баригчидтай ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөнө гэж нэмж бичсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин