Ш.Лхачинжав генерал аа, 7 хүний үхэлд хэн хариуцлага хүлээх вэ

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр аймшигт осол гарсан. Тодруулбал, Ар гүнтийн давааны орчимд өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон.

Өнөөдрийн байдлаар 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгөөд байгаа юм. 

Эх сурвалжуудын мэдээллээр тухайн ажилчид нь ДХИС-ийн 85 жилийн ойгоо тэмдэглэж явахдаа ийнхүү осолдсон байна. Төрийн ч байна уу, улсын ч байна уу байгууллагууд баяр ёслолоо ямар нэг байдлаар нь тэмдэглэх нь асуудал биш. Гэхдээ энэхүү баяр ёслолоос үүдэлтэй хүний амь нас эрсдэж, хүнд гэмтэл авсан асуудалд хариуцлага нэхэх нь зүйн хэрэг юм. Гэвч өнөөдрийг байдлаар уг осолд хариуцлага хүлээх хүн байхгүй байгааг шүүмжлэх хүн олон байна. Осолдсон тухайн автобусанд ДХИС-ийн үйлчилгээний буюу харуул, мужаан, хоол бэлтгэгч, цэвэрлэгч гээд үйлчилгээний ажилтнууд зорчиж явсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.   

Иймээс ДХИС-ийн захирал хурандаа Ш.Лхачинжавыг уг осолд тайлбар хийхийг шаардаж байна. Тус сургуулийг толгойлж, оюутнууд хийгээд, багш, ажилчдын бүхий л асуудлыг хариуцаж хянах ёстой хүн та. Яг одоо ДХИС-ийн захирал та болоод Хил хамгаалах газар, холбогдох яам энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ? 

Тухайн өдрүүдэд  цас орж, зам даваа хаагдана гэдгийг холбогдох газруудаас анхааруулж байсан. Иймээс та ажилчдынхаа ажилчдынхаа аюулгүй байдлын үүднээс сануулга гаргаж,  холбогдох шийдвэрийг гаргаж болох байсан. Нэг үгээр Ш.Лхачинжав генерал та, хариуцсан байгууллагынхаа ажилчдад тавих анхаарал суларснаас аймшигт осол гарч, долоон хүн ам насаа алдлаа. Та болоод танай сургуулийн удирдах түвшний хүмүүс үүнд ямар тайлбар өгч, ямар хариуцлага хүлээх вэ? 
 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн хүн 2019-10-29 05:17:07
    Лхачинжав генерал ямар ч үед гарч болзошгүй эрсдлийг тооцох, урьдчилан сэргийлэх талаар мундаг удирдагч харин техникийн гэнэтийн эвдрэл, саатлыг яалтай билээ. ...
  • иргэн 2019-10-27 09:01:46
    Хэн хариуцлага хүлээх талаар Лхачинжаваас асуух нь илүүц зүйл,хэзээ ажлаа өгөөд хариуцлагаа үүрээд далд орох вэ? гэвэл өөр хэрэг?дэндүү хариуцлагагүйн баримт юм...
    103.57.92.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-26 13:22:59
    Юм болоод л өнгөрсөн муудалцаад яахав, сольж хольдог дээрээ хүрвэл Болдбаатар хурандааг тавьчих, зарчимч, шударга хүн дээ. Болохгүй бол Ганбадрал
  • Зочин 2019-10-26 04:08:16
    Лхачинжав генерал бол үнэхээр мундаг, ажлаа сайн хийдэг хүн. Энд захирлыгаа явуулж оронд нь суух гэсэн хогийн юмны хөлсний бичээчид л сөрөг юм бичиж суугаа байх...
  • Б 2019-10-26 00:18:29
    Эхлээд цэргийн цолыг судлаж сэтгэгдлээ бич энд хил хамгаалах байгууллага ямар ч хамаагүй Лхачинжав генерал та бүхний бодож байгаа шиг хүн биш хэлэх үгээ бод
  • Naran 2019-10-23 23:21:39
    Jolooch muugiinh tehnikee medehgui.Toormoz ajilahgui bolloo geed mashinaa untraaj bolohgui bizdee.
  • m 2019-10-23 18:17:10
    end zahiral gheesee ilvv tekhnigch ni buruutai bzde mashin toormozgvi bolson gdg chine tekhnigchiin hariutslaggvi vildel!
  • Иргэн 2019-10-23 13:13:55
    Энэ хүн өнгөрсөн жил авилгал авлаа гээд бөөн юм болсон угаасаа төрийн мөнгөөр нааддаг газар энэ хүний шийдвэр бүхэн буруу байгаа 7хүний алтан амь эрсдчихээд бна...
  • ЗоЧин 2019-10-23 13:00:56
    Ажлын байран дээр хариуцлагатАй байл даа ,жолооч яагаад машиН дээрээ алдаа гаргав ?
  • Зочин 2019-10-23 11:15:49
    Маш харамсалтай. Манайд сургуулиуд ой тэмдэглэдэг хэцүү юм аа. Төгсөгчдөөс мөнгө татна. Эцэг эхээс мөнгө нэхнэ. Намраас хойш хичнээн олон сургууль ой тэмдэглэв
  • Зочин 2019-10-23 09:40:54
    Ажлаа өгөөд Болдбаатар хурандааг ХСИС-ийн захирал болго.Ажлаа өг
  • Kkk 2019-10-23 08:02:06
    Bi deer duguigaa hagalsan. Ta ogtsorooi generalaa
  • Иргэн 2019-10-23 07:15:57
    Ѳвѳр гүнтээс ар гүнт руу давдаг даваа эвгүй. Засмал зам тавиад сайхан болгосон ч халтиргаа гулгаатай үед эвгүй замдаа.Цас бороотой үед бол явалтгүй.
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-10-23 02:37:59
    Manaihnii oilgohgui baigaa 1 yum! Ondor tsalin ondor alban tushaal mash olon torliin hariutslaga mash ondor yaltai shiitgeltei hamt irdeg!!
  • Зочин 2019-10-23 00:19:48
    Байгууллагын дарга зөвшөөрсөн байж явж байгаа ш дээ дарга удирдлага хариуцлага хүлээх ёстой ш дээ.
  • Зочин 2019-10-22 18:39:56
    Ийм трагический юм болчихоод байхад тухайн байгууллагын дарга,захирал ёс зүйн хариуцлага үүрч ,ажлаа өгч эмгэнэж буйгаа илэрхийлдэг зарчим олон оронд бий...
  • Мэдрэлтээд бай 2019-10-22 18:18:57
    Энэ ослыг нүдээр харсан хүний хувьд халтиргаагүй цас ороогүй бсан. Машин гэнэт жолоодлогогүй болж харамсалтай осол болсон. Ингэж улс төржүүлэхээ болиосой.
  • zochin 2019-10-22 14:58:51
    zahialgatai zuil bichdege bolioche...
  • zochin 2019-10-22 14:44:34
    End zahiral ogt hamaagui. Ter humuusiig hucheer yawuulaagui bhoo. End turiin baiguullaga yalanguya tsereg tsagdaagiin awtomashinii buren buten baidald uchir bn
  • Уугий 2019-10-22 13:19:05
    Захирлын буруу гэхээс жолоочийн хариуцлагагүй байдлаас осол гаргасан баймаар.
  • Зочин 2019-10-22 13:05:35
    Нэг талаар хариуцлагагуй асуудал нь зев, гэхдээ хэний тушаал зевшеерел шийдвэрээр явсан? Тэр зевшеерел шийдвэр егсен хун болоод тухайн техникийг хариуцсан эзэн,...
  • zochin 2019-10-22 09:47:27
    generaliin doori hariystlaga huleeh humuic zondoo l bgaa biz de tehnikiin auyylgui baidlig hangah uireg buhii alban tushaaltan l hariystlagagui bna das
  • Irgen 2019-10-22 07:40:46
    Hariutslagaa huleej uuchlalt guigaad ogtsroh heregtei
    192.82.67.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-22 05:43:23
    Hund zahiral ymar hamaatai yumbe. activists ni toprosguo bolspn bozdee
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
    • 1 2019-10-22 07:00:17
      Энхийн цагт 7,8-аар нь нөгөө eртөнцөд үдчихээд, 20, 30-аар нь ажилчидаа хөдөлмөрийн чадваргүй, тахир дутуу иргэн болгож, өч төчнөөн айлын амьдралыг харлуулсан...
      • 2 2019-10-22 07:01:28
        Хүн яахаараа хариуцлага хүлээхгүй гэж. Энэ бол удирдлага, зохион байгуулалтын алдаа.
  • иргэд 2019-10-22 05:37:13
    Хэдэн хоногын өмнөөс цаг агаар муудах талаар анхааруулаад байхад ийм олон хүнийг хөдөө гарч ойгоо тэмдэгэл гээд явуулсан нь захиралын хариуцлагагүйнх мөн шийтгэ...
  • Зочин 2019-10-22 05:10:22
    Мэдээж ар гэрийнхэн гомдолтой бна. Танай Сургууль ойгоо хийж хэсэг бүлгээр нь архидуулахгүй нэгдсэн ганц арга хэмжээ хийгээд тарсан бол өдийд тэд амьд бх блаа. ...
  • зочин 2019-10-22 03:53:25
    автобус гэнэт тоосонгүй болох ёсгүй
    202.126.89.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочиэ 2019-10-22 03:44:43
    Энэ захиралд онцын хамаагүй байхаа дайны хажуугаар дажин гэж үг бии ослыг далимдуулж захирлыгаа хөөж оронд нь суух гэсэн хүн хогынл найруулж бгаа хорбайгааждээ ...
    202.126.88.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-22 03:27:13
    Энэ захирал та нар энэ автобусанд суугаад амраад ир гэж шахаж шаардаагүй байлтай. Ямар их туйлширч байнаа...сонин сэтгэхүйтэй хор шааруудаар дүүрчихсэн юм бэ!!...
    139.5.217.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-22 02:56:06
    Ойгоороо ажилчдаа зугаалуулж жаргаах гэсэн захиралд ямар буруу байнаа. Автобустай холбоотой асуудал байгаа биздээ?
    202.9.42.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-22 02:28:23
    Олон жил болсон автобус. Улсын эдийн засгийн чадавхаас хамаараад цэрэг, цагдаа хууль сахиулах албаны тээврийн хэрэгсэл эдэлгээ дууссан учир ямар ч осол гарч м...
    103.80.211.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-22 00:59:37
    Энэ дарга ажилчдаа албадан явуулаагүй нь ойлгомжтой тул яахаараа осолд хариуцлага хүлээдэг юм бэ! Харин хохирогчдын ар гэрт, гэмтсэн хүмүүст туслах хэрэгтэй.
  • Зочин 2019-10-22 00:34:16
    Ш.Лхачинжав генерал та, хариуцсан байгууллагынхаа ажилчдад тавих анхаарал суларснаас аймшигт осол гарч, долоон хүн амь насаа алдаж өчнөөн гэр бүл өнчирлөө
    202.126.88.68
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-22 05:22:02
      Захирал нь ямар өөрийнхөө хувийн ажлыг хийлгэхээр авч явж байсан биш дээ, яахаараа захиралд буруу өгдөг юм?
    • Зочин 2019-10-22 03:47:50
      Өдөр шөнөгүй дагаал явахуу тэр захирал ослоор битгии далимдуулж албан тушаал руу гэт санасны чинь гарз
  • Зочин 2019-10-22 00:22:47
    Энд жолоочийн буруу юум биш үү!!! Унаж яваа техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж зорчигчдоо эсэн мэнд авч явах үүрэгтэй, хариуцсан ажил нь. биз дээ?
  • Зочин 2019-10-21 20:36:29
    Хариуцлага тооцох хэрэгтэй цаг уурын мэдээлэл өгөөд анхааруулаад байхад, жолоочит ямар буруу байхын, текникийн бүтэн бүрэн байдлыг хариуцдаг техникийн алба гэж ...
    117.111.13.57
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-22 01:08:14
      Энэ дарга хамт яваагүйн бгааз дээ тэгээд ч хэдэн сонсогч явуулсан биш бүгд тодорхой хэмжээний албан тушаал хашдаг хуранпаа цол зүүсэн хүмүүс явсын бгааз дээ.
      192.82.76.246
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-21 16:52:27
    Чадвартай шударга хүн олон дайсантай болоо биз. Ажлаа олигтой хийж чадахгүй байж байгаад халагдсан гарууд бөөн улс төр хийнэ бх даа
    • Зочин 2019-10-22 00:35:39
      Хахаха. Ойн арга хэмжээгээ ч аятайхан зохион байгуулж чадкү өчнөөн хүний амь нас үрчихээд бгаа хүн чадвартай юу тэ.
      • Зочин 2019-10-22 05:26:12
        Энэ мэдээлэлд ташаа ойлголт өгөх зүйлс олон байна. Юу ч мэдэхгүй байж юундаа ингэж худлаа хийрхдэг юм?
      • Зочин 2019-10-22 01:09:17
        Хөлсний хэдэн хөгийн бичээч нар бхымаа. Чадвартай байлаа гээд лам бөө биш далдыг харах уу
        192.82.76.246
        Мэдэгдсэн Хариулах
        • Зочин 2019-10-22 05:15:38
          Чадваргүй мэдлэггүй туршлагагүй бна. Энэ олон хоног сунжирсан ой тэмлэглэсэн асуудал ийм зүйлд хүргэхийг мэддэггүй бол.
  • Зочин 2019-10-21 16:08:19
    Яагаад хариуцлага тооцох эзэнгүй гэж. Цэвэр жолоочийн буруу байхад.тёхникийн бүрэн бүтэн байдлыг жолооч өөрөө хариуцах ёстой шүү дээ.
  • Зочин 2019-10-21 15:43:26
    Уучилалт гуйж, албаа өгье хө!
    202.179.31.71
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-22 01:10:36
      Генерал хүн үүргээ өгнө доод адбан тушаалтнуудын албандаа ханддаг хариуцлаггүй бдал нь энд харагдаж бна хөлсний бичээч гуай
      • Зочин 2019-10-22 05:17:26
        Доороо ямар хүнээр ямар ажил хийлгэхээ генерал мэддэг бх гэж найдна.
  • Zochin 2019-10-21 13:21:01
    Amralt shn bolbol ingej bichikhgui de. Dor burnee l hariutslagatai ersdelees zailshiih ni zub. Edend argz hemjer avlas geed doloon hun bosoh uu.
    • Q 2019-10-21 13:54:23
      yu geeg bga tarhinii turaal be
      • Зочин 2019-10-22 01:12:06
        Тархины тураал нь харин хэн бна. Ийм уйваагүй нэг талыг барьж туйлширсан коментны цаана нуугдсан чи л харин тураал
  • uvs baagii 2019-10-21 11:58:16
    honi taraaj heer ochij arhid geed yavuulsnaaraa zahiral buruutan bolno doo. Uvs baagii Uvsiin Baljinnyamiin Naranbulag amraltand ochij arhid geed yavuulsan shuu...
    • Зочин 2019-10-22 01:13:11
      Амар гээд явуулж бхад архидаж бгаа нь Монголчуудын архинд дуртайнх
  • Зочин 2019-10-21 10:26:58
    Хариуцлага тооцох хэрэгтэй шуу дээ ао гэр булийн хумуус маш хунд байгаа шуу дээ сайдыг бас солих хэрэгтэй
    • Зочин 2019-10-22 05:24:27
      Захирал нь ямар өөрийнхөө хувийн ажлыг хийлгэхээр авч явж байсан биш дээ, яахаараа захирал, сайд нарт хариуцлага тооцдог юм? Битгий худлаа улс төржүүлээд бай
  • Zochin 2019-10-21 10:06:44
    Tsoloo neg shataar buuruulz oor azild tomiloh tuhai tushaal gargah esvel bi tsaashin bolovsruulah uu
    • Зочин 2019-10-22 01:13:55
      Чинийхээр болдымуу чи тэр улс орон мөхөөгөөд бгаа хүмүүсээ л ярь
    • Зочин 2019-10-22 00:39:37
      Тушаал өгч цэрэг захирахаас өөр юм мэдкү л хүн бна даа. Сургууль тэр олон ажилчидыг удирдах чадвар мэдлэг дутуу бгаа нь харагдаж бнашт.
      • Зочин  2019-10-22 01:14:45
        Цэрэг захирах насан хүрсэн ажилчдаас хэцүү за малаа