Сайд асан З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хугацаагүйгээр цагдан хорьсон байна. 

Өчигдөр  буюу энэ сарын 21-нд түүнд холбогдох шүүх хурал болох байсан ч тэрбээр шүүгч, шүүхээсээ татгалзсан байна. Тодруулбал, СХД-ийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй, Чингэлтэй дүүргийн шүүх рүү хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн байна. Ийнхүү ерөнхий шүүгчээсээ татгалзаж, анхан шатны шүүхээс мөн татгалзсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Сайд асан З.Баянсэлэнгийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр ийнхүү удаан хугацаанд шалгаж байна.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийн гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 900 гаруй сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Анх АТГ-аас хамаатан садан, төрсөн эгч дүүдээ давуу эрх олгосон, 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр жил гаруй хугацаанд шалгачихаад 19,200,000 төгрөгөөр торгосон тул ийнхүү дахин шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байсан юм. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-22 13:55:39
    баларч буй төрийн эцсийн мэх энэ дээ .баянсэлэнгэ ч яахав .баяр барцогт . балай сх.нтр гээд л олон олон хулгайчуудаа яалтай билээ
  • zalit 2019-10-22 11:05:40
    Zalitai avgai YAL zavshih argaa hiichilee dee aimmar yumaa, shornd tansaglaal garaad irne, targan honinii buuz idjaigaal kkk, teneg ard tumniig neg sain hiih yu...
  • мудаг хүүхэн 2019-10-22 09:45:50
    элэнгүүшка гоёо юмаа нэг бол сайд болоод л дараа нарсанд тухлаад л ...
  • Loichihson Mongolchyyd Ylas toriin temze 2019-10-22 07:09:30
    Yahaahaaraa Bayanselengiig horidog yum be?Bayar saihanbileg bayarchogt naraa horij chadahgyi baij?.....gydamjind jagsaaj ;;;;
  • иргэн 2019-10-22 03:07:46
    энхбаяр гуай хелдее мен ч одон нехдийг чирч бна даа муу шийлэгдамба баянсэлэнгэ оюунбаатар гээд л енее муу орилдог хуу эрдэнэжамьян хэзээ урэгдэх юм
  • орх 2019-10-22 02:49:12
    Энэ мэт оймсонд хавчуулагдан гарч ирэгсэд юу хийж чадах билээ идэж ууж л чадна
  • зочин 2019-10-22 02:15:06
    Энэ солиотой гудамжны авгай УИХ-ын гишүүн болж өөрийнхөө амьдралыг л сайжруулсан байх барьж хорин хохирлыг нь барагдуулах хэрэгтэй