Ч.Хүрэлбаатар сайд иргэдийг өвчнөөр далимдуулж мөнгө нэхлээ гэжээ
Манай улсад хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, хүн амын нас баралтын өссөөр байна. Гэвч эрх баригчдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулахдаа хойрго хандсаар байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны үеэр ХСҮТ-ийн өргөтгөлд 19.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаа дуулгасан. Тодруулбал, ХСҮТ “Энэр мед” эмнэлгийн  10 мянган мкв бүхий барилгыг ХСҮТ-ийн өргөтгөлийн нэг хэсэг болгон ашиглах урьдчилсан гэрээг хийгээд байгаа аж. Үүнд 19.3 тэрбум төгрөг шаардагдах аж. Энэ мөнгөний 5.9 тэрбум төгрөг нь гарааны хөрөнгө оруулалтад буюу эмнэлгийн тавилга, эд хогшилд зарцуулагдах бол урсгал зардалд 13 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гарсан байна.  

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу” хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг түрүүлээд байна. Ийнхүү төр хавдар өвчнөөр шаналж буй мянга мянган иргэнээс нүүрээ буруулж байгаагаа Сангийн сайд нь дамжууллаа.

Үүнтэй холбогдуулан ХСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэн “Хавдар Судлалын Үндэсний Төвийн ажилчид бид өөрсөддөө мөнгө гуйсангүй, уг өвчнөөр хэн нэгнийг айлгаж сүрдүүлэх гэсэнгүй сүүлийн гурван жилийн турш төрөөс даана гэсэн хорт хавдрын тусламжийг чанартай хүртээмжтэй болгох гэж бидний зүтгэл, тэмцлийг өгөөжтэй болгуулах гэж Эрхэм гишүүд Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Үүний ард хорт хавдар гэдэг өвчнөөр зовсон ард иргэд минь байна.
Миний бие ХСҮТ-д тасралтгүй 22 жил ажиллахдаа өвдсөн зовсон, аврал ирсэн хүмүүст яаж туслах тухай бодож, зорьж баг хамт олноороо хичээн ажилсанаас ямар нэг гавьяа шагнал авах хүсэл, зорилго агуулаагүй.Өвчин зовлонг ялах гарц, арга зам ярьж дуугарахаар өөдөөс хүнд өвчнөөр шоудлаа гэнэ, эсвэл гавьяа шагнал ярих. Энэ мэтээр бидний хүсэл зорилгыг бүү мохоо!” хэмээн бичжээ.

О.ОНОН  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-10-23 01:52:34
    Эмнэлэг , эмч , сувилагч нараас битгий харамлалдаа.....Тэд л бидний аминд ордог шүү....
  • нуух хэрэг алга 2019-10-22 23:55:00
    ХЭН хавдарын газрыг зарсанг эхлээд тодруулах ёстой. ЭНЭ билэгт хэнээс газар авсанг тодруулаач. ЭНЭ газрын наймаачдыг тодруулж, эхлээд арга хэмжээ авах хэрэгтэй
  • Байды 2019-10-22 15:12:38
    Ээ та нар чинь яасан хачин болцон юм бэ хавдар тусаагүй ах дүрстэй хүн л лав монголд байхгүй ганц хэрэгтэй зүйлдээ мөнгө тусгах гэхээр хэрүүл болилдоо
  • Иргэн 2019-10-22 12:42:26
    2020 оны төсөвт төрийн албаны орон тоо, цалинг нэмэх зориулалтаар хэдэн тэрбум төгрөг төсөвлөөд байгаа билээ, та нар??? Ийм л амьтас байгаа юм даа!!!!
  • лол 2019-10-22 12:20:19
    Сэтгэгдэл яагаад устгаад байнаа
  • дургүй хүрэв 2019-10-22 12:18:46
    Нэг эмнэлгийн дарга төсвийн мөнгө идэх гээд шар хэвлэлээр сангийн сайдыг сүрдүүлж суудаг болоо юу
  • нэр 2019-10-22 12:10:46
    Хувийн эмнэлгийг ашиглах урьдчилсан гэрээ гэж юу гэсэн үг вэ. Түрээслээд төсвийн мөнгө хүүлэх гэсэн луйвар. Тийм юманд мөнгө заралгүй шинээр барих хэрэгтэй
  • монгол 2019-10-22 09:30:30
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд ...
    103.26.195.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-22 07:58:55
    Харин Чинбүрэн, эвчнөөр далимдуулж их мөнгө авахыг хүсэж байна. 2-3 жилийн хугацаанд өөрөө асар хурдан баяжсан даа. Эмнэлгээ өөд нь тат.
  • Myagmar 2019-10-22 07:53:08
    TUSVIIN MUNGU ARD TUMNII MUNGU BOLOHOOR ARVILAN HEMNEH ZUV ASHIGLAH UUDNEES L HELSEN BAILGUI DEE
  • Бат 2019-10-22 06:33:31
    байр тавилганд 20 шахам тэрбумыг зараад хорт хавдар үгүй болох уу энүүн шиг үлгэр байхгүй харин хорт хавдарыг эмчлэх аргаа олох хэрэгэй тэгвэл 10 байр барья
  •  2019-10-22 04:30:35
    өөрөө өвдөөд үзнэ ээ
  • сонгогч 2019-10-22 04:16:18
    Монголын гадаад өрийг асар ихээр нэмэгдүүлсэн, саарал жагсаалтанд оруулсан, ашиг сонирхлын асар их зөрчилтэй, дандаа худлаа ярьж байдаг энэ луйййварчинг зайлуул...
    192.82.70.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-22 03:51:45
    үнэтэй эмнэлгийн барилга худалдаж авсан нь хэний буруу вэ