Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэнэ
Хуваарийн дагуу өнөөдөр дараах байнгын хороод хуралдана

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:


Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 2 гишүүн 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн 2019.10.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.11-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг байгуулах тухай /Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/;

Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал /Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

“Гэрээ соёрхон батлах” тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/,

Хэлэлцүүлэг:
Байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД 2019-10-23 05:01:23
    Үргэлж АМРАЛТ баяр ёслолын ӨДРИЙГ НЭМЖ ГарГАж ирсэнн ажил ХИЙХ ӨДӨРГҮЙ БОЛЛОО
  • наад балай 2019-10-23 04:36:33
    Унтаж сэрэхээрээ л нэг балай юм хийж бадйаг авгайгийн энэ тэнэг юмыг боль л доо