''Гэр бүлийн уралдаант шоу''-нд оролцохыг уриалж байна
Өнөөдөр 3.2-хон сая Монголчуудад хамгийн их дутагдаж, улс үндэстнээрээ  тэр  зүгт  ухаан бодлоо уралдуулж, дор бүрнээ цоо шинээр сэтгэж, цаг алдалгүй бүх нийтээрээ хэвшүүлвэл зохилтой зүйл нь та бидний эрүүл мэнд, түүнийг тойрсон  элдэв хүндрэл бэрхшээлүүд байгаа билээ.

Хамгийн гол нь нийт Монголчуудад дутагдаж байгаа гол асуудал нь Гэр бүлийн  гишүүдийн эрүүл мэнд, тэдэнд нэн шаардлагатай байнгын хөдөлгөөн, биеийн тамир чийрэгжилтийн дасгал сургуулилт, дараа нь зөв зохистой  хооллолт, архи тамхи хэмээх эрүүл мэндийг ноцтой сүйтгэгч хорноос татгалзах зэрэг л  юм. Ер нь аль ч насны хүн тогтмол хөдөлгөөн хийж, биеийн жингээ  хязгаарлан барьж байхгүй  л бол зөв зохистой хоол унд  хэрэглэлээ ч ямар нэгэн байдлаар эрүүл мэндээ алдаж  байдгийг  дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  сануулсан байдаг.

Өнөөдөр Монголчуудад хамгийн ихээр  дутагдаж байгаа байнгын хөдөлгөөний үндэс суурь нь хүн үүссэн цагаасаа явган явдаг байснаа аажмаар морь унадаг болж, XIX-р зуунаас эхлэн авто машин хэрэглэдэг болсноор өнөөдрийн энэхүү хөдөлгөөний дутагдлыг  бий болгосон  билээ.  

Нэгэнт учир явдал бүгдэд тодорхой, ХХI-р зууны Монголын иргэдийн хамгийн гол анхаарлаа хандуулах асуудал нь “Бүх нийтийн эрүүл мэнд” тул  бидний зүгээс шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулах, Гэр хороолол болон Орон  сууцанд амьдардаг нийт гэр бүлүүдийн эрүүл мэнд, зөв зохистой хооллолт, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэх   зорилгын хүрээнд хоёр долоо хоногт нэг удаа  гэр бүлийн уралдаант шоу тэмцээнийг зохион байгуулахаар болж байна. Гол нь хоёр долоо хоног болоод л зохион байгуулагдах “Гэр бүлийн уралдаант шоу тэмцээн”-ээ хойшид Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын гэр бүлүүдийг хамруулан явуулахаар зорьж байгаа ба  “Монгол манлай сан” ТББ-ын дэмжлэг санхүүжилтээр явагдах болно. Тэмцээний маань гол зорилго нь  Монгол Улсын нийт гэр бүлүүдийг эвсэг, эрүүл чийрэг, халуун дулаан уур амьсгалтай болгоход оршиж байгаа тул нийт гэр бүлүүд ихээхэн баяр хөөртэй, дуртайяа оролцох нь ч тодорхой юм.

Эрүүл мэнддээ санаа тавьж, эх дэлхийдээ амьдрах цаг хугацаагаа жаахан ч болтугай урттасгахыг хүсдэг та бүхэн “Аливаа хүн өдөрт 10.000  буюу 100 км алхах шаардлагатай” гэсэн шинжлэх ухааны нотолгоог дор хаяж 6-10 км болгож, Улаанбаатарын баруун захаас  дөрвөн замын уулзвар хүртэл алхахад л өөртөө тэр хэмжээний эрүүл мэндийг бэлэглэж байгаа хэрэг билээ.

Та бүхэн бидний хэрэгжүүлж байгаа “Гэр бүлийн шоу уралдаан”-д оролцсоноор нэгдүгээрт гэр бүлтэйгээ хамт хөөр баяртайгаар биеэ эрүүлжүүлэн чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийх, хоёрдугаарт аав ээжтэйгээ тэмцээнд оролцох хүүхэд бүр “Хүний амьдралд байнгын хөдөлгөөн, дасгал сургуулилт зайлшгүй хэрэгтэй юм байна” гэсэн хүмүүжлийн ач холбогдолтой юм. Түүний дараа гэр бүлээрээ эрүүл агаарт гарч амралтын өдрөө ая тухтай, баяр хөөртэй өнгөрүүлэх болно. Дөрөвдүгээрт  “Монгол манлай сан”-гийн ивээн тэтгэлэг, дэмжлэгээр явагдаж байгаа энэхүү гэр бүлийн шоу тэмцээнд хамгийн  бага зардлаар оролцож, гэр бүлийнхээ санхүүд ямар нэгэн хүндрэл үүсгэлгүйгээр эрүүл мэнддээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ гэдгээ мэдэрнэ. 

Өнөөдрийн байдлаар нийт Монголчуудын дунд Ходоодны болон Элэгний хорт хавдар, “В,Ц вирус”-ын тархалт хамгийн өргөн хүрээтэй байгаа  бөгөөд, дээрх хорт хавдруудаар нас эцэслэгчдийнхээ тоогоор ч дэлхийд тэргүүлж байгаа нь үндэсний хэмжээний эмгэнэл билээ. Энэ бүхний эцэст дүгнэхэд Монголын нийт гэр бүлүүдийг хамарсан хөдөлгөөний дутагдал, зөв хооллолт, архи тамхины эсрэг аянд нэгдэж, бид бүхний зохион байгуулж “Монгол манлай сан” ТББ-ын ивээн тэтгэж байгаа “Гэр бүлийн уралдаант шоу” тэмцээнд оролцсоноор гэр бүлийн бүх  гишүүд эрүүл мэндээ зохих хэмжээгээр сайжруулахаас гадна тодорхой хэмжээний шагнал урамшуулал хүртэх, зарим телевизийн нэвтрүүлгээр өөрсдийгөө харан баясч, дараагийн уралдаан тэмцээнд оролцох урам зориг ч бадрах сайн талтай юм.

Ингээд бидний зохион байгуулж “Монгол манлай сан” ТББ-ын зохион байгуулж байгаа “Гэр бүлийн уралдаант шоу” тэмцээнд оролцогчид та бүхэндээ эрүүл энх сайн сайхны хүсэхийн ялдамд тэмцээндээ амжилттай оролцохыг уриалж байна, баярлалаа...
 

 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.