Саарал жагсаалтын эхний сануулгыг Японоос авлаа

Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд маань дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал тэргүүтнээр иж бүрэн гоёсныг  манайхан дээр доргүй шагширч байна. Харин юу ярьж, ямар ажил бүтээж яваа нь төдийлөн сонин биш байгаа бололтой. Гэтэл  санхүүгийн дэмжлэг   гуйхаар очсон Засгийн газрын тэргүүн маань  Японы Ерөнхий сайд  Шинзо Абэд ам руугаа алгадуулчихаад “шалдан”   буцаж ирэхээр болчихлоо.

Уг нь У.Хүрэлсүхийн Японыг зорьсон айлчлалын гол зорилго нь тус улсаас  манай улсад олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг авахад оршиж  байв. Гэтэл Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ  мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний чинь дараа л  төсвийн дэмжлэг үзүүлье гэлээ.  Ийнхүү саарал жагсаалтын эхний сануулгаа Японоос авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ууртай ирэх нь мэдээж. Урагшгүй албатууд нь хэрхэн хүлээн авч, юу гэж тайлбарлах нь одоогоор  таашгүй ч өчигдрөөс эхлэн ихээхэн сандарч байгаа дуулдав. Уг нь түүнийг явахын өмнө манай улс “Саарал жагсаалт”-д орсон нь тодорхой болсон. Энэ тохиолдолд тэнд очоод  Шинзо Абэтэй  яриа хэлэлцээ өрнүүлэх  тухайд   Сангийн сайдаас өгсүүлээд   холбогдох байнгын хорооны дарга нар нь Ерөнхий сайддаа ямар мэдээлэл өгч, юу гэж зөвлөсөн нь сонин. Ямартай ч энэ  бол олон улсын зүгээс  манайд өгч  буй  хамгийн эхний  том сануулга. Цаашид ийм сануулга, шаардлага шил даран хөврөх биз ээ.

“Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй”  гэдэг ч  банк, санхүүгийн талаар  жаахан ч болтугай мэдлэгтэй  хүнд бол Ерөнхий сайдын  Японд очиж  мад тавиулах нь эхнээсээ  л ойлгомжтой байв.”Саарал жагсаалт”-д орохгүй байх, түүнээс сэргийлэх  боломж ч зөндөө байсан. Ядаж л   ФАТФ (FATF)  буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг биелүүлсэн бол, Засгийн газар  санхүүгийн сахилга баттай байсан бол шүү дээ. ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, дөрвөн  асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээж  аваад  байсан. Үүнийгээ биелүүлэхгүй бол  Монгол Улсыг  “Саарал жагсаалт”-д оруулна гэдгээ ч мэдэгдсэн. Энэ тохиолдолд  гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсч, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрнэ гэдгийг олонтаа тайлбарласан.

ФАТФ-аас  манай улсад ирүүлсэн дөрвөн шаардлагын гуравт нь   эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх, оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг. Тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх,  хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг банк, санхүү, төрийн албан хаагчдын сахилга баттай холбоотой асуудлууд багтсан  байв. Гэтэл манайх эсрэгээрээ арилжааны зарим  банк нь  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ мэдэгдэхгүй, шалгуулахгүй гэж Монголбанкинд албан бичиг өгөөд сууж байв.  Чанаргүй зээлийнх нь  хэмжээ өсөөд байхад  ч  арга хэмжээ аваагүй.  2015 онд  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” баталж, хууль хэрэгжсэн  өдрөөс хойш долоон  сарын дотор татвараа сайн дурын үндсэнд  үнэн зөв мэдүүлж төлсөн тохиолдолд  эрүүгийн хэрэг үүсгэхгүй, хариуцлага тооцохгүй, мэдээллийг нууцлах амлалтыг төрийн зүгээс өгч байв. Үүний дараа   улсын төсвийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх мөнгө ил болсон гэдэг ч мөн л ил тод мэдээлээгүй. ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр батлаад УИХ-ын гишүүн, сайд нар нь хуваагаад авчихсан, хэн ч хариуцлага хүлээгээгүй. Сая улсын төсвөөс давсан мөнгийг оффшорт байршуулсан болох нь тодорхой болсон ч  төр, засгийн зүгээс  хариуцлагын талаар дуугараагүй. Эцэст нь “Саарал жагсаалт”-д орох гэж байна гэдэг мэдээлэл дуулдаж эхэлсэн. Ар түмнээсээ нууж  байгаад авлигадаад ч хамаагүй  шийдчих гэж  нэлээд үзэх шиг болсон. Олон улсын байгууллагууд манай эрх баригчидтай адилгүй учраас  тэр жагсаалтад орж таарсан. Олон улсад мэдээлэгдсэн. Гэтэл энэ тухайгаа  Засгийн газар одоо хүртэл нууж албан ёсны байр суурь огт илэрхийлээгүй. Сайд нар нь “АН-аас л боллоо” хэмээн буруугаа сөрөг хүчин рүүгээ чихсэн. Эрх баригч Ардын нам “Манай нам буруугүй” гэж мэдэгдсэн. Тэр байтугай “Саарал жагсаалтад орсноор юу ч өөрчлөгдөхгүй. Зээл, тусламж авахад ч хүндрэл гарахгүй. Санхүүгийн байдал хэвийн явна” гэж тархи угааж суугаа УИХ-ын гишүүд ч бий. Тэгвэл энэ бүхний хариуг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өгчихлөө. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноор мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим  хүндрэлээ шийдэж чадахгүй  бол төсвийн ямар ч дэмжлэг орж ирэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах гэх мэт  эрсдэл үүснэ. Цаашлаад эдийн засаг агшиж,  ард түмний амьдрал доройтох аюул нүүрлэнэ. Би биш, Шинзо Абэ ингэж  хэлсэн шүү, Ерөнхий сайд аа.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Үл-Олдох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2019-10-26 03:27:04
    hi
  • ээж 2019-10-25 11:13:53
    АН-ыхан эрх барьж байхдаа төрийн гурван өндөрлөг нь ичих ч үгүй ээлж дараалан гүйж очоод гуйлга гуйж ирж байсан. тэдний өрийг дарах гээд аргаа барж яваа биз. ....
  • би 2019-10-24 18:06:38
    хѳѳе хар лалар минь урагшаа гарч байгаа нүүрсээ л ахиухан гаргачаачээ. Гуйлга гуйж тэнэгтэж байхаар. Тэгээд түүгээрээ эдиын засгаа ѳосгооч. Офшорыг оруулаад ир
    202.126.89.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-24 14:27:23
    Саарал жагсаалтад орчихоод байж ямар нүүрээрээ гуйлга гуйдаг бнаа.
  • Зочин 2019-10-24 13:33:57
    Муу самурайг яг Баярсайхан нам шаахгүй Манай Хүк дийлнэ шдээ хурандаа юм чинь
  • Пиз 2019-10-24 12:25:25
    Болж муу п..да
  • kkk 2019-10-24 02:51:20
    Угаарын хий хэмжих төхөөрөмжийг хийх зааврыг эндээс үзээрэй. Хийц нь их энгийн https://www.instructables.com/id/Arduino-CO-Monitor-Using-MQ-7-Sensor/
  • suirlee 2019-10-24 02:50:07
    tsunhchid, nutgiin unench luivarchid, bolovsrolgui mergejliin bus humuus turd garch suirelruugee irlee uls oron, huli duremgui dandaa hor nairaagaar buh ajil ni...
  • ХУУЛЬЧ 2019-10-24 02:11:45
    АН-МАН АРДЧИЛАЛЫН БУЯНД БЯЛУУРЧ БИД АРДЧИЛАЛ ГЭЖ ЭНДҮҮРЧ АВИЛГА,ОФШОР ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГЖӨХИЙГ ДЭМЖИЖ ""ИЛ ТОД"","ӨРШӨӨЛ ЗЭРЭГ ХУУЛИАР ХААХААР ЙИМ БОЛДОГ ...
  • төр бохир байна 2019-10-24 02:00:39
    Мэдлэг чадваргүй цүнхчидээр төрийг удирдуулахаар ийм юм болно. Хоорондоо бүгд хэлхээ холбоотой энэ хэдэн намыг тарааж байж цэгцэндээ орж магад.
  • Zochin 2019-10-24 01:43:45
    Ene uls suirliin irmegt tullaa. Dandaa luivarchid, hulgaich nar ene uls ornii hamag bayalgiig huuliin hureend gesen ugeer am taglaj gadagsh zooj duuslaa
  • Зочин 2019-10-24 01:34:32
    Луйварчин хулгайч новшнуудаас болж ард түмэн зовлонгийг н үүрэх ёсгүй Хулгайч нараасаа мөнгө авч арга хэмжээ аваач????????????
  • !!!! 2019-10-24 01:22:36
    Мунхаг тэнэг дээрээ овилгогүй, худалч, хуурамч амьтас Монгол төрийн толгойд гарчихаад эх орноо хорлон сүйтгэж, ард түмнээ тамлан зовоож байна даа!!!
  • иргэн 2019-10-24 00:44:07
    самурайг сэлэмдчихвий дээ манай сэлэм тогмид цочмог ууртай гартаа бултэй шуу ирээд сэлэм эргуулэх байхдаа салхин тээрэм нь хэн байх юм бол доо
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах