НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлье
Мэдээний архиваас: 2018/05/22

2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд QR кодтой баримтаа цуглуулан бүртүүлж, сар бүрийн сугалаанд оролцох боломжтой. Харин жилийн эцэст бүтэн жил цуглуулсан НӨАТ-ын буцаан олголтын хувиа авахаар хуульчилсан.

Хүн бүхэн санхүүгийн тооцоогоо хийж чаддаг болох, өрхийн төсвөө хөтөлдөг, худалдан авалтаа тооцох, жилийн эцэст авах хувиа урьдчилж  тооцоолох зэргээр санхүүгийн боловсролоо дээшлүүлэх нөхцөл бүрдэх  юм. Мөн борлуулалт хийж байгаа хүмүүсийн хувьд орлогоо нуух боломжгүй болно  гэсэн үг. Энэ нь Монгол Улсын  эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, сүүдрийн эдийн засаг багасах сайн талтай хэмээн албаныхан дүгнэж байгаа. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр энэ оны эхний дөрвөн сард татварын орлого нэмэгдсэн сайн мэдээтэй.

Тодруулбал, 2018 оны эхний дөрвөн сард татварын нийт орлого 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 423.5 (23.5 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Уг өсөлтөд нэмэгдсэн өртгийн албан татвар 121.7 (28.9 хувь) тэрбум төгрөг,  орлогын албан татвар 85.8 (17.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг үгээр эдийн засгийн хямралтай энэ үед НӨАТ-ын шинэчилсэн хууль сайн үр дүнгээ өгсөн гэсэн үг.  Үүнээс үүдэн албаныхан НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлээд эдийн засгийн хямралаасаа гарсан сайн жишээг ч дуулгах байгаа харагдах. 

Хамгийн сүүлд буюу энэ оны дөрөв, тавдугаар сард явагдсан сугалаагаар  100 сая болон 50 сая төгрөгийн супер азтанууд тодорсон.  Үүнийг даган НӨАТ-ын системийн урамшуулал олгох тогтолцоог иргэд  шүүмжилж байгаа юм.

Учир нь НӨАТ-ын шинэ хуулийг хэрэгжүүлэх явцдаа сугалаагаар урамшуулал олгох нь иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болно хэмээн  албаныхан хэлж байсан. Гэвч хууль хэрэгжээд хоёр жилийн нүүрийг үзэх гэж байхад 50 мянган төгрөг ч хожоогүй иргэд олон байна. 

Хууль нэгэнт үр ашгаа өгч, амжилттай хэрэгжсэн. Иймээс иргэд сугалаанд найдахаас илүүтэй хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Одоогоор хувь хүн баримтаа бүртгүүлснээс ирэх жилийнхээ эхэнд хоёр хувиа буцаан авдаг. Энэ бол иргэдийн хувьд чамлалттай тоо. Иймээс азанд найдахаас илүү өөрийн бүртгүүлсэн баримтаар НӨАТ-ын хувиа нэмэгдүүлэн авах нь илүү үнэнд ойрхон юм.

П.Анир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-11-17 14:59:17
    сугалааг болих зөв өө ер нь бол сугалаа худлаа шүү дээ
  • инженер 2019-10-25 13:28:58
    сугалааг больж хувийг нэм.
  • Зочин 2019-10-25 07:13:19
    сугалаагаа болих хэрэгтэй харин хувийг нэмэх нь зүйтэй гэж боддог.Арын хаалганы хүмүүс л баяжаад байна шүү дээ шударга ёс гэж байхгүй
  • zohin 2019-10-24 11:04:09
    NOAT-n sugalaa shig budilaantai sugalaa bikhgui gedegt itgedeg !!! Odoogiin ene bantangaa oorchlokh tsag bolson Khuvia nemekhiig 2 garaa orgon demjij ban ia ...
  • зочин  2019-10-24 07:16:29
    худлаа бааахан супер урамшуулал зарлаад хэнд ч өгөхгүй байхаар сард өгөх урамшуулалаа хүмүүст хүрэмжээтэй байхаар бодож тооцмоор байна дээд тал 10 сая гээд хув...
  • zochin 2019-10-24 07:12:39
    yadaj 5% avmaar bnaaa.sugalaagaa boli boli.hudlaa
  • Зочин 2019-10-24 06:09:16
    Сугалаагаа болимоор юмаа. Хувиа нэмэх хэрэгтэй. Бидний авах ёстой хувь сугалаа нэрээр өөр хүнд очоод бна.
  • иргэн 2019-10-24 05:36:09
    НӨАТ-ын буцаан олголтыг мөн яаж шамшигдуулдаг гэх юм бол шинэ он гарснаас хойш тэр дор нь иргэдэд өгөхгүй тав, арав, бүр нэг хоёр, гурван сарын дараа олгодог.
  • !!!!!! 2019-10-24 05:00:18
    Зүй нь НӨАТ-ыг 100% буцааж олгох ёстой!!!
  • zochin 2019-10-24 04:53:21
    Маш зүйтэй санал байна. Буцаан олголтын хувиа нэмэх нь туйлын зөв
  • иргэн 2019-10-24 04:12:45
    Сугалаагаа болиод буцаан олголтын хувиа нэмэх нь зөв шүү дэ
  • зочин 2019-10-24 04:10:14
    хурэлбаатар гэж зерууд гар зевшеерехгуй байгаам даа уул нь арван хувиа буцаан авах нь зев юм шуудээ тэгвэл хяналт шууд иргэдийн гарт очно бух газарт хэрэгжуулэх...