Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа.

Захирамжид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар тусгажээ.

Шалгалтын явцад хураагдсан түүхий нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлах юм байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-10-25 07:02:57
    Зөв өө, зарим айлууд түүхий нүүрс түлээд л байна лээ. Ялангуяа БЗД-ийн 13-р хороо /БЗД, кино үйлдвэрийн урдуур/
  •  2019-10-25 06:20:25
    өнөөдөр утаа байна лээ дэг. үнэр нь нэг л сонин байх юм_ цардуул үнэртсэн гэж л битгий хэлээрээ. төсмс шатаагаад харьцуулаад үзчих