148.4 тонн түүхий нүүрсийг хурааж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүллээ

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэгтэй.

Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран нйислэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 730 алба хаагч, 130 олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл ажиллаж 9681 айл өрх, 213 аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, сайжруулсан шахмал түлш борлуулах дундын бөөний төв 30, түлш борлуулах 305 цэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явууллаа.

Шалгалтаар Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 4 постоор нэвтэрсэн 1225 ачааны автомашин, 3456 суудлын автомашин шалгахад хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 20, түүхий нүүрс хэрэглэсэн 47, түүхий нүүрс борлуулсан 1, бусад утаа үүсгэгч зүйл шатааж хэрэглэсэн 2, нийт 72 зөрчил илрүүлж 148.4 тонн түүхий нүүрсийг хурааж Мэргэжлийн хяналтын байгууллагад харъяаллын дагуу шилжүүлээд байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-10-25 06:38:51
    наадахын чинь хогийг усаар шүршээд барьцалдуулаад л сайжруулсан түлш шүү дээ. ямар ялгаа байна