ДХИС-ийн гэмтсэн ажилчдын мэдээллийг нууцлах үүрэг өгчээ

Энэ сарын 19-ний өдөр 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус Ар гүнтийн давааны орчимд осолдож, долоон хүн амь насаа алдаж 30 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан. 

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгөөд байгаа юм. 

Тэгвэл ТЦА-ны мөрдөн шалгах газар энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд ослын дүгнэлт гараагүй байгааг мэдээллээ. Харин гэмтсэн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад “Манай эмнэлэгт 7 хүн эмчлүүлж байна. 31 хүнээс 10-ыг нь ТТАХ эмнэлэг рүү шилжүүлсэн бусад эмчлүүлээд гарсан” гэх мэдээллийг өглөө. Харин ТТАХ эмнэлгээс гэмтсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулахад “Энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй байхыг үүрэг болгосон” хэмээн мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээллээр уг автобусанд тус сургуулийн жолооч, тогооч гээд үйлчилгээний ажилчид зорчиж явсан байдаг. Эдгээр ажилчид нь сургуулийнхаа 85 жилийн ойн баярын тэмдэглэж явах үедээ ийнхүү харамсалтайгаар осолдсон. Жолоочийн зүгээс автобус тоормосгүй болсон гэх анхны мэдүүлэгтэй өгсөн бөгөөд бүрэн бус техникээр хол замд гарах зөвшөөрлийг хэн өгөв гэх асуулт урган гарч байгаа юм. Учир нь ДХИС бол тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын боловсон хүчин бэлтгэдэг сургууль. Бүх сургалтын хэлбэр нь тусгай тактик бэлтгэлээр явагддаг. Хууль эрх зүй аюулгүй байдлын хувьд өндөржүүлсэн бэлтгэлтэй байгууллага байх ёстой, үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлээгүйгээс болж долоон хүний алтан амь үрэгдээд байна. Хэн хариуцлага хүлээх вэ?  

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2019-11-02 09:21:54
    Хүн муулах шизо өвчтэй хүмүүс.Эмчилгээнд явцгаа.
    150.129.143.122
    Мэдэгдсэн Хариулах
  • 0 2019-10-29 13:52:36
    Тэр замыг холбогдох газрууд анхааралдаа авч засах хэрэгтэй....Хичнээн ч хүний алтан амь үрэгдэв. Энэ бол удирдлагын буруу буруугаа хүлээж сурмаар юмаа.
    66.181.176.115
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2019-10-29 13:39:43
    .
    66.181.176.115
    Мэдэгдсэн Хариулах
  • 99 2019-10-28 00:49:28
    нуугаад яахав дээ. гол нь хүмүүсийн амьдрал л хэцүү байна. нас барсан, одоо үлдэж байгаа нь хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа гээд
    66.181.164.171
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-27 02:40:56
    замын буруу бас байгаа шүү. Ер нь энэ давааны зам маш буруу хийгдсэн зам шүү.
    202.126.88.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-26 11:41:47
    Энэ бол хариуцлага автобусыг бүрэн байлгаж хүн ачих ёстой 7 хүн амиа алдсан байхад шууд өөрсдөө ажлаа өгөх хэрэгтэй.Энэ бол халдварт өвчин биш.
    66.181.185.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-26 00:00:34
    Техникт саатал гэмтэл гарч болно тэр агшинд ч тормос эвдэрсэн байж болно шүү дээ бид өөрөөсөө биш бусдаас буруу хайдаг шар хэвлэлийн шизо өвчөөр бүгд өвчилжээ
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-25 17:45:31
    Хэргийн мэдээллийг тас нууж хав дарах чиглэлийг Мэнгэт үүрэгдсэн
    49.0.213.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямдорж 2019-10-25 12:24:40
    Сургуулийн захирал Лхачинжав, дэд захирал Болдбаатар нарт ажлын хариуцлага тооц.
    202.9.42.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-25 13:21:26
      Улс төржүүлж, захиалгатай юм бичиж, бурууг хэн нэгэн рүү чихэх гэдгээ болиоч
      103.80.211.104
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-25 13:18:56
      Яагаад эдгээр хүмүүст хариуцлага тооцдог билээ?
      103.80.211.104
      Мэдэгдсэн Хариулах
      • Зочин 2019-10-27 04:51:27
        Сургуулийн ойг буруу зохион байгуулж олон хоног сунжирч хэсэг бүлгээр нь амралтанд явуулсанаас анхаарал болгоомж аюулгүй байдал хяналт алдагдсан байна шүү дээ
        202.126.89.238
        Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-25 13:03:17
      Энэ 2 бол шинээр томилогдсон ажлаа сайн эхлүүлж байгаа удирдлагууд бурууг олж тогтоох нь зөв хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсон сошиалаар хэт туйлшрах ...
      202.9.45.240
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-25 10:53:34
    Мэнгэтийн хийж буй лай ланчиг монголыг 27 жил сөнөөв
    49.0.213.33
    Мэдэгдсэн Хариулах