Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан  /2019/10/25/ Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулсан байна. Төсөл санаачлагч санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар танилцууллаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй”, НҮБ-ын 54 дүгээр ерөнхий чуулганаас баталсан 54 115 тогтоолд “Дэлхийн хамгийн эртний шашин болох бурхны шашны 2500 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтний оюун сэтгэлийн хөгжилд оруулсаар буй хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг харгалзан Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэжээ. Эдгээрийг тус тус үндэслэн зуны тэргүүн сарын шиний 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим асуудлыг тодруулж төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Олон улс оронд үндэсний ёс заншилтай нь холбоотой голлох шашны тэмдэглэлт өдрийг нийтээрээ тэмдэглэдэг байна. Бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс орны 9 нь албан ёсны амралтын өдөр болгон өнгөрүүлдэг аж. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр үндэсний эв нэгдэл бэхжих, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгмийн гишүүн бүрд ёс зүйг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж буйгаа илэрхийлэн, байр сууриа хэллээ. Ёс суртахууны хэм хэмжээг сануулж, нийтээр нь уриалж байдаг тэмдэглэлт өдөр байх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Олон улсын судалгаанаас харахад улс орнуудад нийтээр тэмдэглэн, бүх нийтээрээ амардаг өдрийн тоо дунджаар 12 байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар нийт 8 баярын хүрээнд 14 хоног бүх нийтээр амардаг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дунджаас 2 өдөр илүү байгааг салбарын сайд С.Чинзориг дуулгасан. Төсөл дэх нэр томъёог өөрчлөх, бүх нийтийн амралтын өдрийг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хуулийн зохицуулалт дахь бүх нийтийн амралтын 14 өдрийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах байдлаар шийдэх зэрэг саналыг гаргаж байв. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Сүхбат, Х.Болорчулуун нар Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.2, Арван зургадугаар зүйлийн 16.15 дахь заалтуудыг иш татан, төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.

    Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 77.3 хувь нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэлэлцэхийг дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхдээ эл өдрийг олон улсад “Энх тайван, оюун санааны эв нэгдэл, ёс суртахууны эрхэмлэх өдөр” болгон тэмдэглэдэг зарчимд нийцүүлэх, нийтээр амардаг баярын өдрүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр зохицуулах зэрэг гишүүдээс гарсан саналыг харгалзах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгсөн.

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-02 11:13:20
    Bolio boli
  • Балай авгай 2019-10-29 22:41:36
    Амарсаар байтал энэ улс бүүр дампуурлаа.Энэ мэт балай авгай нарт улсаа дампууруулах сонирхол бүүр их байна яана даа
  • Zochin 2019-10-28 13:49:52
    Balai avgai
  • Зочин 2019-10-27 10:43:48
    Энэ Оюунхорол гэлэнмаа болсон юм шиг байгаам. Нугэл ихтэнгууд их л айж бнадаа
  • ЗАЛХУУ 2019-10-27 07:10:45
    Гандангийн ОРЛОГО нэмэгдэнэ гэж л тооцож дээ АМРАХ ӨДӨР ХЭТ ОЛОН, Монголчуудын ихэнх нь ЗАЛХУУГААСАА Их ЯДУУ амьдрч бна
  • 111111 2019-10-26 15:04:32
    Ундсэн хууль зорчих нь дээ. Шашин шутлэгээр нь ялгпварласан уйлдэл. Христийн шашинтай хунийг хучээр тэмдэглуулж, амруцлах уу? Эсвэл бас нэг баяр болгох уу?
    • Лам 2019-10-27 12:53:28
      Хуцах юм даа. Хэнийг шашнаар нь гадуурхсан болох уу. Муу эрчүүд тэгээд тийм шашин шүтлэгтэй газар руугаа яваач
  • Зочин 2019-10-26 13:28:46
    Төр шашны хуулинд аль нэг шашныхаа хуулиа сахь
  • . 2019-10-26 12:51:52
    Сайхан санал байна. Дүйчэн өдрийн бүх нийтийн баяр болгох нь зүйтэй.
  • иргэн  2019-10-26 08:05:40
    хийх юмаа олж ядсан балайнууд !!!заавал дүйцэн өдрийг амралтын болгоод бхдаа яахав тэртэй тэрэнгүй энэ өдөр чини зон олон маани буян хийж бурханаа шүтдэг ...
  • Зочин 2019-10-26 08:05:39
    Оюунхоролын төрсөн өдрийг бүх нийтээрээ унтдаг өдөр болгох хуулийн төсөл өргөн барих хэрэгтэй. 150 хувиар дэмжигдэнэ шүү: Магадгүй 1000 хувь...
  • Иргэн 2019-10-26 06:35:17
    УИХ-н гишүүд л днмжээд байгаан бишүү, бид нар болоод ард иргэд дэмжээгүй шүү
    • Тэнэгт 2019-10-27 12:55:03
      Тэнэгтээрэй чи ганцаараа ард түмэн юм уу би дэмжиж байна
  • зочин 2019-10-26 05:01:37
    Тэнэгтээрэй. Тэр дүйчин өдөр нь өөр шашин шүтдэг хүмүүс архи уу агсам тавьбал хууль зөрчсөн болох уу. Дүйчин өдрийг тэмдэглээгүй хүмүүси ямар шийтгэл
  • irgen 2019-10-26 04:53:50
    demjij baina
  • Зочин 2019-10-26 03:10:38
    Амралтын хоног нэмэхээ болио. Тэгтлээ баян тансаг амьдралтай хүмүүс мөн үү. Тэнэг шийдвэр бна
    • ЗАНГаа 2019-10-27 07:11:52
      УИХ амралтын өдөр нэмэхэс ӨӨР АЖИЛ АЛГА УУ МАШ ТЭНЭГ