''Хөх чоно'' С.Дамдин: Сайн эр болох гэж ууланд бүгж байв
Мэдээний архиваас /2004/10/26/

Совдын Дамдин гэж адал явдлын баатар болсон хөх эр байх. 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун суганд эхээс мэндэлсэн тvvнийг "Их замын эхэнд" киноны Хөх чонын дvрээр нь ард тvмэн андахгvй. Яриа хөөрөө, явдал, байдал нь ч хөх энэ эрхэм өдгөө Улсын драмын эрдмийн театрт ажиллаж буй. Тэрбээр багадаа тун ч зvггvй тархи байсан тухайгаа дурсч vйл явдалд нь тохирсон зургийг найзаараа зуруулаад хадгалчихсан байдаг юм билээ. Хөвчийн буга намнах дуртай "Хөх чоно" Дамдин хvvхэд насаа ийн дурсах.

МОРИНД ХАЗУУЛСАН Ч ЖАВЗАНГААС ИЧЭЭД УЙЛААГVЙ

-Би айлын ганц хvv болохоор эрх, бас танхай. Бургасан морьтой. Голоос загас "хулгайлж" луухаанд мантуунаас өгнө, хонь, хурганд явахдаа хулгана, зурам урхидаж барина. Манай хvргэн ах Галданжамц насаараа агент хийсэн хvн. Агнасан зурам, тарваганы арьсаа тvvнд өгөөд тушаалгачихна.

Одоо бодоход тав, зургаан настай л байсан байх. Нэг өдөр хонио хариулж явтал манай саахалтын айлын охин Жавзан морио явган хөтөлчихсөн хvрээд ирдэг юм. Олом нь сулраад Эмээл нь мориных нь хvзvvн дээр гарчихаж. Хvvхдийг элэг барьж, олмыг нь чангалах гэхээр хазаж хайрдаг муухай зантай адгуус аж.

Би амихандаа тvvнд том эр болж харагдах гэж зоригтой нь аргагvй эмээлииг нь хоишлуулаад олмыг нь чангалтал өнөөх чинь тасхийтэл гуян дээрээс хазаад авдаг байгаа. Өвдсөн гэж жигтэйхэн. Золтой л уйлчихаагvй. "Боллоо" гэж арай ядан хэлж мордуулаад Бухын хонхорт гvйж очоод өмдөө тайлан хартал арьсыг нь хуу татчихсан байж билээ. Дараа нь өвчин ороод хэд хоног л доголон явж байж эдгэсэн дээ.

ХУРГАТАЙ МӨРГӨЛДӨӨД ХӨМСӨГ "БУДАА"

Сургуульд ороогvй байсан гэхээр долоо, найман настай л байсан хэрэг. Би нэг хурга эрхлvvлдэг байлаа. Эх нь vхчихсэн өнчин амьтан. Халзаадайг мал болгох гэж их ч зvтгэсэн дээ. Хонь, ямаанд хөхvvлнэ, vхрийн сvvгээр угжина, өвөртөлж унтана. Сvvлдээ өнөөх чинь малаар явахгvй, намайг л хаана байна, тэнд дагаад тууж явдаг боллоо. Хонины бэлчээрт ч, хотон дотор ч бид хоёр vргэлж хамт.

Намаршаад ирэхэд эвэр ургаж, унахад намайг даадаг боллоо. Нэг vдэш хонио хотлуулчихаад тvvнтэй мөргөлдмөөр санагдав. Хашааны гадаа хоёул хvч vзэхээр шийдлээ. Халзаадай ухарч байснаа учиргvй цоройсноо магнай дээр тасхийтэл буулгачихав. Би ч арай л ухаан алдаагvй бололтой. Хөмсөг тасарч цус гоожоод. Бас л мангар байсан байгаа биз. Малтай мөргөлдөнө гэдэг чинь юу гэсэн vг вэ.

ДУНДААС ДЭЭШ ДVН АВЧ VЗЭЭГVЙ

Хэдэн мал, бас ээжийгээ орхиж явж чадалгvй хоргодсоор би арван нас хvрсэн хойноо сургуульд орсон юм даг. Сумын захиргаанаас удаа дараа шаардуулаад бараг л баривчлагдах шахаж байж сурагч болсон. Харж хандах ах дvv байхгvй юм чинь байранд л суусан. Үеийнхэн дундаа том биетэй байсан болохоор хүүхдүүдэд нэг их дээрэлхvvлээд байхгvй. Харин ч уур хvргэсэн хvvхдийг зодчихно шvv. Хичээл-дээ муу, муу. Дундаас дээш гарахгvй. Хvvхдvvд бvгд л хvрэн, бор формын хувцастай. Харин би нэг муу ногоон даавуугаар хийсэн формтой. Тэр нь бусдаас онцгой харагдахыг нь яана.

Намайг нэгдvгээр ангид ордог жил Лувсан гэдэг буриад эр эхнэрээ цааш нь харуулчихсан юм. Тэднийх олон сарлагтай. Тvvнийг нь маллах хvн олддоггvй. Тэгтэл сумын захиргаанаас ээжээр маллуулахаар болов. Манайх сумын төвийн ойролцоо байх. Хичээлдээ явган гvйдэг байсан болохоор өглөө эрт босно. Хяруу цавцайсан намрын нэг зэвэргэн өглөө бие засахаар гартал нэг сарлаг босоод над руу гvйлээ шvv. Гэнэт "нохойтмоор" санагдаад. дөхөөд ирэхээр нь хоншоор руу нь шээж орхитол хамар руу нь орсон бололтой толгойгоо сэгсрээд. Данхар том эвэрт нь цохиулсан би ч холоо тvvдэг шиг л шидvvлэлгvй хаачихав. Намайг алга болчихоор ээж хойноос гарч ирснээ "яав, ийв" гээд бөөн юм болж байлаа.

ГӨЛГӨНД "ТАМХИА ТАТУУЛАХ" ГЭСЭН БИШ...

Хоёрдугаар ангид байхад юм байна. Галданжамц ахынд нэг удаа очоод байтал тэдний нохой гөлөглөчихөж. Бие засах гээд зогсч байтал нэг муу нооройсон гөлөг дөхөөд ирлээ. Бас л сониуч зан хөдөлж, хөхөх нь vv гэж бодоод "нөгөөхөө" аманд нь хийтэл монди чинь учиргvй чанга зуучихдаг байгаа. Би ч муухай бахираад шувт татаад авав. Тайгын халтарт "тамхиа татуулах" гэсэн биш золтой л тасдуулчихаагvй. Шvд нь ургаагvй байсан тулдаа л гайгvй өнгөрсөн шvv.

ДУУЛНА, БАС ШVЛЭГ УНШИНА

Намайг наймдугаар ангид байхад манай ангийн багш Сvрэн сургуулиин урлагийн vзлэгт орж дуул гэдэг юм. Ямар ч дуу дуулсан юм, санахгvй байна. Дуулчихаад бас нэг шvлэг уншдаг байв.
Урд айлын Ядам
Ус зөөдөг Сэвжид
Хойд айлын Бадам
Холоос иреэн Хажид
Энэ дөрөв зөвлөлдөөд
Энд тэндгvй зөвлөлдөөд... гээд тууж өгнө. Цай уух зуураа баахан "буу халчихаад" гараад ирэхэд нь vнээ нь тугалаа аваад явчихсан, хонь нь хургатайгаа нийлчихсэн байдаг хэдэн авгайн тухай шvлэг л дээ. Шvлгийг маань сонсоод багш, сурагчгvй бөөн инээдэм болдог сон.

АЙЛД ШӨНӨЖИН АЙРАГДААД...

Ахлах ангид орсон хойноо зу-ныхаа амралтаар нутгийн баахан залуутай нийлж, шилийн сайн эрчvvд болж, ууланд бvгээд орой vдэш болохоор гvv барьсан айлд давхиж ирж шөнөжин айрагдчихаад өглөө нь эргээд ууландаа гарна. Тухайн vед бvх нийтээр нь хадланд явуулдаг байлаа шvv дээ. Тvvнээс л зугатаж байгаа царай нь тэр.

Мөн шөнө зам тосч машин зогеоон урдуур, хойгуур нь морьтойгоо хөндөлсөн жолооч нарыг айлгана. Заримдаа айлын хотноос ямаа "шомбодож" ууланд аваачин боодог хийдэг байлаа. Багын л ан хийх дуртай байсан болохоор 12, 13-тайдаа л ээжээсээ гуйж байж нэг бяруугаар калибрь буу худалдаж авч билээ. Тэгээд гөрөөс, гахайнд явдаг болсон. Сайн ч буудаж сурсан даа. Хичээлдээ тааруухан байснаа би дээр хэлеэн шvv дээ. Дэвтэр, ном ч ховор байж. Vндсэндээ нэг дэвтрийн эхэнд нь нэг, дундаас нь баснэг, хойноос нь нэг хичээлээ бичээд явчихна.

Ингэж нэг юм "эх орны алтан гурав"-тай салгалсаар аравдугаар ангиа төгсөөд УБИС-ийн зураг, хөдөлмөрийн ангид суралцах хуваарьтай хотод ирж байлаа. Бас чиг зурах гэж оролддог байсан ухаантай. Ирсэн хойноо урлагийн ангид шалгуулаад тэнцэв. Тэгтэл сургуулиин захирал алинд нь орох юм гэхээр нь урлагийнхийг нь л сонгочнхеон юм даа.

(өнөөдрийн монгол 2005-10-26 123)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Н 2019-10-27 14:21:03
    Далан бугын дамдин байнаа
    150.129.141.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2019-10-27 13:59:46
    Maliin hulgaich,shorond suuh ystoi
  • Zochin 2019-10-27 01:25:51
    Зурагчин жүжигчин хүний л амьдрал байна шүү дээ. Үнэнээ л ярьсан байна. Бусад нь худлаа ухаалаг царайлж хөмсөг зангидаад л улс төр яриад л
  • иргэн 2019-10-27 00:29:30
    хулгайч байснаа гайхуулаад л хун зенех ч дээ
  • zochin 2019-10-26 16:14:39
    buga damdin chi xeden buga buudsanaa martsan bxaa.xeden myangaar ni buudaj ustgaad xeden jil avlaa. medej bgaa bol olnii nydnees dald bj bgaad ertxen zamaa bod
    • Зочин 2019-10-28 03:20:20
      Чамайг бодвол хийдгээ хийсэн, авъяаслаг жүжигчин хүн шүү Дамдин гуай
  • иргэн 2019-10-26 13:07:13
    нэг муу тарвагачин одоо еерийгее хэн гэж бодоод солиороод байгаа юм хегшин эхийгээ элэг барьсан нэг муу хулгайч л байсан ш дээ
    • Зочин 2019-10-27 05:48:47
      Таныдэргэд хүнии хорвоод дэлгэцэнд дүртэй олондоо нэртэй яваа хүн. Та тарвагчин биш танхил өссөнч. Өөрииг чинь хэнч танихгүй
  • өөдгүй юм 2019-10-26 05:44:15
    сайхан дүр бүтээсэн. энд даанч сургамж болохоор сайхан юм алга. өөрөө ч 90 гаруй буга хууль бусаар, шунахайн сэдэлтэй намнасан (мэдэгдэж байгаа нь) хулгайн анчи...
    • 70тай 2019-10-27 12:34:20
      Муу нуснуудыг бодоход цаг үедээ тохируулаад амьдарч явсан эрийн хуйхдаа