Ноолуурын үйлдвэрүүдэд 188 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Манай улс бүх ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлох юм бол жилд 4.7 их наяд төгрөг олох боломжтой аж. Гэтэл өнөөдрийн байдлаар 1.2 их наядын борлуулалттай байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Монголын хаан ширхэгт ноолуур нь дэлхийд брэнд болох ёстой. Байгалийн өгөгдөл, өөрийн онцлог чанараараа хосгүй. Хамгийн гол нь бид техник технологио сайжруулж, өнгө, загвараа өөрчлөх хэрэгтэй. Манай улс жилд 10 тонн ноолуур бэлдэж, 40 хувийг нь дотооддоо боловсруулдаг. Үүнийг 60 хувьд хүргэхийн тулд боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлнэ" гэв.

Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр "Үйлдвэржилт 20:100", "Ноолуур" хөтөлбөрийг өнгөрөгч онд батлуулсан. Хөтөлбөр батлагдсанаас хойш ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нийт 188 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байрыг үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлж, 1500 ажлын байрыг бий болгож, борлуулалтыг 27 хувиар өсгөсөн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-28 01:42:20
    ноолуур чухал нь үнээн гэвч ямааг хэт их өсгөх нь байгалд ээлтэй биш , бэлчээрийн доройтол бий болно, анхаарах асуудал
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах