Ж.Батзандан: Дубайн гэрээг өөрчлөхийг ШИНЭ нам бүрэн дэмжиж байна
Улсын Их хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараа хэлэлцсэн асуудлаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тус намын дарга Ж.Батзандан хэлэхдээ: Монгол Улсын 300 мянга гаруй иргэн бусад улс оронд амьдарч байна. Монголын төр эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд дутуу ажилласан гэж ШИНЭ нам үзэж байна. Иймд ШИНЭ намын удирдлагууд гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр ажиллаж, эхний ээлжинд герман, серби, унгар зэрэг оронд амьдарч буй монголчуудтай биечлэн болон онлайн хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Удахгүй БНСУ, япон, англи, АНУ зэрэг оронд ШИНЭ намын төлөөлөл ажиллан, монголчуудынхаа санаа бодлыг сонсож, УИХ-ын түвшинд боловсруулж буй баримт бичгүүдэд тусгахаар төлөвлөж байна. Гадаад томилолтын үеэр мөн герман болон унгарын эрдэмтэдтэй уулзлаа. Зохиомол оюун ухаан, дижитальчлал, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн солилцоог хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг ярьсан. Энэ ажлын хүрээнд дээрх улсуудад монголоос олон арван эрдэмтнийг ажиллуулах боломж нээгдлээ.

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Дубайн гэрээ. УИХ-ын дэргэд байгуулагдсан Дубайн гэрээг хянах ажлын хэсгийн дүгнэлтийг ШИНЭ намын зөвлөл авч хэлэлцлээ. Үүнд: Нэгдүгээрт, Дубайн гэрээг өөрчлөхийг ШИНЭ нам бүрэн дэмжиж байна. Хоёрдугаарт, Дубайн гэрээг өөрчилсний дараа Оюутолгойн үр өгөөжийн 51-ээс доошгүй хувь нь монголын ард түмэнд оногдох ёстой гэсэн зарчмын хүрээнд өөрчлөлт хийх ёстой. Гуравдугаарт, Оюутолгойн ТЭЗҮ-ийг батлаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь маш том алдаа болсон гэж үзэж байна. Иймд нэн тэргүүнд ТЭЗҮ-ийг яаралтай батлах, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлаагтай гэдэг дээр ШИНЭ намын зөвлөл санал нэгдлээ. Дөрөвдүгээрт, Оюутолгойтой холбоотой гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр гэрээг нууцаас гаргаснаар ил тод байдлын зарчим хэрэгжиж, ард түмний хяналтаа тавих боломжтой болно. Тавдугаарт, Оюутолгойн валютын урсгалыг Монголбанкаар дамжуулдаг болгох Монгол Улсын Ерөннхийлөгчийн саналыг ШИНЭ намын зөвлөл дэмжлээ. Зургаадугаарт, өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн захирал хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө “Хэрвээ Дубайн гэрэг өөрчлөх юм бол олон мянган хүнийг ажлаас чөлөөлнө” гэсэн утгатай үйл ярьсан байна. ШИНЭ намын зөвлөл үүнийг эсэргүүцэж байна. Оюутолгой болон Дубайн гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх зориилгоор монголын Засгийн газрыг шахаанд оруулах, дарамтлах ямар ч хэлбэрийг ШИНЭ нам зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • асар 2019-10-28 11:07:21
    зандангийн эгч баттуяа гэгч банзал авгай Оюу толгойд хуулийн хэлтэст ажиллаж байгаад хариуцлага алдаж хөөгдсөн юм. тэгээд зандан эгчийнхээ өшөөг авахаар ийм юм ...
  • ХУУЛЬЧ 2019-10-28 10:06:36
    НЭГ ТАЛЫН ХҮСЭЛ САНААЧЛАГААР ГЭРЭЭНД НЭМЭТ ӨӨРЧЛТ ОРДОГҮЙ Л ДЭЭ ,,, НӨГӨӨ ТАЛ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГТ САНАЛ ТАВИАГҮЙ БОЛ ,,,УЛС ТӨРИЙН НАМ ШИЙДЭХГҮЙ ДЭЭ ,,,
  • Zochin 2019-10-28 09:53:12
    Bolio uls ornoo dampuuruulahiig hussin bna daa