П. Цагааны “Ачит Ихт“ ХХК-ийг АТГ-аас шалгаж байна
“Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийг дахин боловсруулж, 99.999 сорьцтой катодын зэс үйлдвэрлэж эхэлсний таван жилийн ойгоо энэ сарын эхээр тэмдэглэсэн.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр болон тус компанийн Улаанбаатар хот дахь төв оффист АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэгжлэг хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Ачит Ихт” ХХК-тай холбоотой өргөн цар хүрээг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
 
"Ачит-Ихт” компани нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эзэмшлийн юм. "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Энэ нь 1978-2005 оны хооронд овоолсон балансын бус хүдэр. Энэ үйлдвэрийг барьж эхлэх төсөл нь 2010 онд эхлээд 2014 оны хавар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

Харин "Эрдэнэт" үйлдвэр, "Ачит-Ихт” компани хоёрын хооронд 2010 оны есдүгээр сарын 3-нд байгуулсан байдаг аж. Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, "Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ гэрээ нь Эрдэнэтийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор батласан байдаг юм. Энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд "Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заажээ. 


 П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-11-03 09:09:22
    Өөртөө зориулж эхлээд үүсмэл ордыг ашиглах хууль батлуулж, дараа нь авсандаа. Алба тушаал, эрх мэдлээ далайлган хуулийг уландаа гишгэж өөрийн шуналыг биелүүлэх ...
  • Зочин 2019-10-30 14:21:21
    Ганзоригийн үед 2- р овоолгын дээр балансын бус биш, харин зэсийн агууламж ихтэй ногоон шороог 3 жилийн турш асгаж байхыг нүдээр харж гайхаж байлаа
  • ЗОЧИН 2019-10-30 04:41:54
    Н,АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД АСАН Ц,ЭЛБЭГДОРЖИЙН ЖИЛД 40 ТЭРБУМЫГ ЭРДЭНЭТЭЭС АВДАГ ГЭЭД ХЭЛЧИХЛЭЭ ШҮҮ ДЭЭ " УЛААН БАЛ НЭВВТРҮҮЛГЭЭР "
  • Mongol ulsiin irgen 2019-10-29 15:39:58
    Yahaaraa balance bus huder bh estoin mongol ulsiin omch bizde.
  • Bold 2019-10-29 13:29:01
    Энэ хүний нэр дээрх хөрөнгө, ялангуяа хүүхдийнх нь нэр дээрх хадгаламжийн эх үүсвэрийг сайн шалгах хэрэгтэй. Нууц хадгаламж их байдаг гэж сонссон
  • Zochin 2019-10-29 02:09:12
    Daanch Ikh hurald oroh gd bsiin. Hamgaalalt husch bjee. Bugd hulgaich yumaa ene AN
  • Бат 2019-10-29 00:21:25
    Зөв замаар яваа бол бололгүй яахав эрх мэдэл орсон бол хариуцлагаа хүлээ
  • Зочин 2019-10-28 16:15:24
    Энэ нөхөр хогноос мөнгө босгосныхоо төлөө би яагаад гэж хэлэх байх л даа. Хэргийн учир нь эрх мэдлээ ашигласанд л бгаа юм
  • Zochin 2019-10-28 14:32:30
    Elbegdorj batuul tsagaan halzahgahbold ene 4-g bol shuud tsaazlah heregtei. Deer ni. Bayartsogt saihanbileg m.enhboldbadamjunaierdenebileg geh met.....
  • mongol 2019-10-28 12:31:32
    ene darvaisan xar obgon xuzuugui Elbeg 2iig shuuj chadaxgyi bol solongosyn shuugcheer shuulgej uchraa oloe l doo
    • Элбэгдоржийг дэмжинэ 2019-10-28 13:52:58
      Ардчилал, эрх челеений Эцэг Элбэгдоржид наад vйлдвэр чинь ямар ч хамаагvй гээд ТВээр гарсан даа.
  • зочин 2019-10-28 12:05:04
    Эрдэнэт уулын шороог ард түмэнд үлдээчилдээ
    • ард түмний зарц 2019-10-29 00:14:03
      Тэр шороог үлдээлээ гэж бодое.Нөгөө нэг үг байдаг байхаа, алтан дээр суусан гуйлгачин гэдэг л болоод дуусах биз! Улсдаа татвараа төлөөд ашиглах нь хамгийн зөв
  • Дарь 2019-10-28 12:02:59
    Хурааж авах ёстой.
  • Erdene 2019-10-28 11:40:29
    Ene bol ylsiin medliin uurhai shuu dee?!!! Butsaaj avah estoi!!
  • hylgaich abilgagch luibarchin chamd byh  2019-10-28 08:59:31
    naad deeremchinee sorond ni hiil dee!!har hylgaich chini adgiin saarnyyd?....
  • иргэн 2019-10-28 07:29:36
    ff;uoa hoy