“iPhone-6” борлуулалтаараа тэргүүлж байна
Энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн “Apple” компанийн “iPhone 6”, “iPhone 6 plus” ухаалаг гар утаснууд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт худалдаанд гарч эхэлсэн билээ. Тэгвэл худалдаанд гарсанаасаа хойш гуравхан өдрийн дотор 10 гаруй сая ширхэг зарагдаж, дээд амжилт тогтоожээ.

Өнгөрсөн жил “Apple” компани iPhone 5S, iPhone 5C гар утаснуудыг худалдаанд гаргаж эхэлснээс хойш долоо хоногийн дараа есөн сая ширхэг борлогдож байсан бол энэ жил худалдаанд гарсан дараагийн загвар болох iPhone 6 утаснууд тэрхүү амжилтыг эвджээ. Ухаалаг утасны зах зээлд тэсрэлт хийж чадсан “iPhone 6”, “iPhone 6 plus” утаснууд нь энэ сарын 19-ний өдөр Япон, АНУ, Их Британи, Австрали, Канад, Франц, Герман, Хонконг, Фуэрто Рико, Сингапур гэсэн орнуудад худалдаанд гарч эхэлсэн билээ.

Тэгвэл “Apple” компани ирэх баасан гарагаас дахин 20 гаруй улс орнуудад шинэ загварын утаснуудаа худалдаалж эхлэх бөгөөд цаашлаад энэ жилдээ багтаан 115 оронд борлуулахаар болсон байна. Өмнөд Солонгос улсын Самсунг Электроникс зэрэг тус компанийн хүчтэй өрсөлдөгч корпорациуд “Phablet” нэртэй маш том дэлгэцтэй ухаалаг утаснуудыг худалдаанд гаргах болсон. Харин “Apple”-ын хувьд анх удаагаа том дэлгэцтэй “iPhone 6”, “iPhone 6 plus” утаснуудыг гаргаад буй нь энэ юм.

Дэлгэцийнх нь хэмжээний хувьд iPhone 6 нь 4.7 инч, iPhone 6 Plus утас нь 5.5 инч. Самсунг зэрэг томоохон корпорациуд АНУ-ын Google-ын  OiS андройд үйлдлийн системтэй хямд үнэ, том дэлгэцтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэлсэнээр Apple компанийн гар утасны зах зээл дэх байр суурь ганхах болжээ. Улмаар энэ онд тус компани шинэ бүтээгдэхүүнээ гаргаснаар зах зээлд тэргүүлэх болсон нь энэ мэт зүйлсээс тодорхой харагдаж байгаа аж. “Apple”-ын мэдээлсэнээр “iPhone 6”, “iPhone 6 plus” утаснуудыг худалдаанд гаргаж эхлээд ердөө 24 цагийн дараа гэхэд дөрвөн сая ширхэг зарагдсан байсан гэнэ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.