Герман улс алан хядагч байгууллагатай тэмцэхийг уриаллаа
Германы Гадаад хэргийн яамнаас Исламын Засгийн газрын алан хядагч бүлэглэлтэй үргэлжлүүлэн тэмцэхийг уриалсан гэж энэ бүлэглэлийн тэргүүн Абу Бакр Багдадиг устгасны дараа уриалсан байна. Тус яамны ажилтан твиттертээ "Энэ алан хядах байгууллагын эсрэг тэмцэх нь их чухал алхам. Тиймээс бүх хүчээрээ тэдний эсрэг чиглэсэн ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай. Учир нь бид Багдадын үйлдсэн алан хядах үйл ажиллагаанд өртөж хохирсон гэмгүй олон хохирогчийг бодож байна" гэж бичжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уржигдар Исламын Засгийн газрын алан хядагч бүлэглэлийн тэргүүнийг Сирийн баруун хойд нутагт устгасан гэж мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.