"МИАТ" ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ илүү хүрч үйлчлэх, нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Тасалбар түгээврийн “Энканто” худалдааны төвд дэх салбараа өнөөдөр нээлээ.

МИАТ компани зорчигч, үйлчлүүлэгчиддээ аюулгүй, найдвартай, тав тухтай агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээн ажилладаг. Иймээс тус компани зорчигчдынхоо аяллыг тав тухтай, сэтгэл ханамжтай байлгах, тийз борлуулалтын үйлчилгээгээ илүү тав тухтай, түргэн шуурхай болгох мөн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд шинээр гурван салбар нээхээр зорилт тавин ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus