Гурван хошой, хоёр шинэ аварга төрлөө
Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 37 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 13 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өчигдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 57, 70, 97 кг, эмэгтэй 48, 58 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан боллоо.
Тэмцээнд 31 шүүгч ажиллаж байгаагийн дотор олон улсын шүүгч 24 байна, ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллаж буй.
Энэхүү тэмцээн нь ирэх есдүгээр сард Узбекстан улсын Ташкент хотод болох ДАШТ, БНСУ-д Инчеон хотод болох Азийн наадамд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах том сорилго болж буйгаараа онцлог.
 Тэмцээний эхний олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга, Б.Шоовдор нар анх удаагаа, олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, Э.Бэхбаяр нар хошой аварга боллоо.

Өчигдрийн барилдаанд жин тус бүрт эхний байр эзэлсэн тамирчид
Эрэгтэй

57 кг-ын жинд
1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хүч” спорт хороо/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/
3. Жамьяангийн Баярхүү /Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клуб/.  Энэ жинд 24 бөх өрсөлджээ.

70 кг-ын жинд         
1. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/
2. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо/
3. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” сургууль /
3. Доржцэгмэдийн Алтангэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб/. Энэ жинд 16 бөх өрсөлджээ.

97 кг-ын жинд          
1. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб/
2. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/
3. Батдоржийн Сосорбарам /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/. Энэ жинд 21 бөх өрсөлджээ.

Эмэгтэй
48 кг--ын жинд
1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/
 2. Цогтбаатарын Цэнджав /”Харгант-Цамхаг” клуб/
  3. Цогт-очирын Намуунцэцэг /”Хасу-Мегаватт” клуб/
 3. Эрдэнэсүхийн Отгонцэцэг /Замчин” клуб/ . Энэ жинд 12 бөх өрсөлджээ.
58 кг        
1. Баатаржавын Шоовдор /”Цастын Барс” клуб/
2. Эрдэнэбатын Оюун-Эрдэнэ Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
3. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/ . Энэ жинд 5 бөх өрсөлджээ.

Тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн 26 биеийн тамир, спортын хороо, клубын 174 эрэгтэй, 64 эмэгтэй нийт 238 бөх өрсөлдөж байна.
Харин өнөөдөр эрэгтэй 61, 74, 125 кг, эмэгтэй 53, 60, 69 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болно.
 
 Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.