Япон эх дэлхийгээ хайрладаг хариуцлагатай улс гэдгээ дэлхий дахинд зарлалаа
Токио 2020 олимпын медалийг хэрэглэхгүй болсон 80 000 тн гар утас, жижиг электрон хэрэгслийн металлыг дахин боловсруулж хийжээ. Япон орон даяар өрнөсөн энэхүү үйл ажиллагаанд 6 сая хуучин гар утас хандивлагджээ. Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн жин: алтан медаль 556 грамм, мөнгөн медаль 550 грамм, хүрэл медаль 450 грамм байх ажээ.
Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ.

Ийнхүү хэрэглэхгүй болсон металлыг дахин боловсруулж хэрэглэснээр:
  • Япон улсыг эх дэлхийгээ хайрлаж хамгаалдаг хариуцлагатай улс үндэстэн гэдгийг дэлхий дахинд зарлалаа.
  • Улсын нэр хүнд өсч олон улсад Япон хүмүүсийг үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. 
  • Токио 2020 олимпын хэзээ ч мартагдахааргүй нэгэн ялгарал, өвөрмөц онцлог болж түүхэнд үлдэнэ.
  • Олимпын талаарх хүлээлтийг өндөр болгож байна. 
  • Энэ медалийг авч байгаа тамирчинд медал нь улам илүү үнэ цэнэтэй байна. Яагаад гэвэл дахин боловсруулсан материалаар хийсэн медал авсан нь тамирчин ч бас эх дэлхий хүрээлэн байгаа орчиноо хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн мэдрэмж сэтгэл ханамжийг бий болгоно гэж үзжээ.





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bid hezee 2019-10-30 17:49:59
    Bid hezee neg Naranguud shiig hugjiltei bolno doo.
  • зочин 2019-10-30 17:24:26
    Гайхалтай
  • Зочин 2019-10-30 04:10:23
    Эх дэлхийгээ хайрладаг тэргүүний улс. Японд бдаг парк,ногоон байгууламж бол агуу.Монгол улс бол 1%д хүрэхгүй
  •  2019-10-30 01:01:00
    бүх тамирчдад медаль өгмөөр байна. тэгвэл дэлхийн хорт хаягдал буурна