This text will be replaced
“Дэлхий дээрх хүн бүр аз жаргалтай, сайн сайхан ирээдүйн төлөө зорьж амьдардаг. Харин түүндээ хүрэх хамгийн том алхам бол санхүүгийн зөв төлөвлөлт гэдгийг хөтөлбөрөөс ойлгож авсан. Хөтөлбөрийнхөө төгсөгчидтэй эргэж уулзах үед нэг шат ахисан өөрсдийгөө олж харах үнэхээр бахархам санагдаж байсан шүү” энэ бол ХААН Банкнаас зохион байгуулсан Санхүүгийн манлайлал 2019 хөтөлбөрийн шилдэг оролцогчийн сэтгэгдэл.
 
ХААН Банк нь “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийнхөө хүрээнд 30 залууст санхүүгийн төлөвлөлт, хувь хүний хөгжлийн сургалт орж, тэднээр дамжуулан олон олон гэр бүл, залуус, хүүхдүүдэд санхүүгийн зохистой шийдвэр гаргах, хуримтлалын тухай ойлголтуудыг өгөх нөлөөллийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.
 
Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан хөтөлбөрийн турш оролцогчид хэрхэн санхүүгийн зөв арга барилд суралцаж, багаар ажиллах, туршлага судлах танилцах аялалд хамрагдсан тухай тэдний сэтгэгдэл бүхий түүх өгүүлсэн бичлэгийг танилцуулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.