Гурван суманд үлийн цагаан оготно устгалын төхөөрөмж гардууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, ядуурлыг бууруулах зорилго бүхий “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд өнөөдөр Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрцогт сумдад нийт 23 сая төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг үлийг цөмлөгч, утагч багажийг гардуулан өглөө.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд дээрх гурван суманд иргэдийг сургалтад хамруулан, сургалтын танхим тохижуулах, мал угаалгын долоон ванн, таван гүний худгийг ашиглалтад оруулах зэрэг бизнес эрхлэлт, мал үржлийн ажлыг дэмжин 350 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Мөн ирэх онд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тус төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөдДундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүсэлт тавьсны дагуу 2018 оноос эхлэн хэрэгжин, 2021 оныг дуустал үргэлжлэх юм. 

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэнчбиш 2019-11-03 05:11:43
    ТӨХӨӨРӨМЖ?!? Биднийг 50-ад оны үед бага сургуульд сурч байхад хүүхэд бүр 10 оготно устгаж намар сургуульдаа ирэхдээ сүүлийг авч ир гэж зуны даалгавар өгдөг байв...
    203.91.115.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-11-03 01:27:37
    Хоньчин хүн хонио харуулж суухдаа хордуулсан будаа нүхэнд хийгээд бөглөөд суухад орон даяар 10 хоногт л устгана бид зүгээр суух хэн нэг нь туслах юм л бодох юм
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-02 12:31:15
    Ийм төхөөрөмжөөр үлийн цагаан оготоно устгана гэж бгаа бол том үлгэр шүү!Зүгээр л нэг тал зассан реклам.Яхав үзээд л алд хайран цаг хайран мөнгө гэж харамсавда!...
    66.181.187.105
    Мэдэгдсэн Хариулах