Гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг дэлхийн 347 хотын 77 дугаарт бичигджээ

Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын 16 ба түүнээс дээш насны 10.000 хүн тутамд Улсын хэмжээнд 133, нийслэлд 192, орон нутагт 84 гэмт хэрэг ногдож байна.

      Олон Улсын гэмт хэргийн түвшинг тодорхойлдог https://www.numbeo.com сайтад мэдээлснээр гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг дэлхийн 347 хотын жагсаалтанд Улаанбаатар хот 77 дугаарт бичигдсэн байна. 
 

Гэмт хэргийн улмаас нийт 27.958 иргэн хохирсоноос, үүнээс 925 хүн нас барж, 7.399 хүн гэмтсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 96 буюу 11.6 хувиар өсч,  гэмтсэн хүн 273 буюу 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

       Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 173.392.3 сая төгрөгийн хохирол учирснаас 33.760.8 сая төгрөг буюу 19.5 хувийг нөхөн төлүүлж, 5.383.3 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.
 

Нийт 13.847 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны 1804 буюу 13.0 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувь, 1131 буюу 8.2 хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.1 хувиар тус тус өссөн байна.

     Гэмт хэрэгт холбогдогчдын 12.266 буюу 88.5 хувийг  хөдөлмөрийн насны хүмүүс,  7.416 буюу 53.5 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй,  1804 буюу 13 хувийг эмэгтэй хүн, 1131 буюу 8,2 хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байна.

      Нийт 1.751.631 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 405.260 буюу 30.1 хувиар, 1.744.216 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 408.024 буюу 30.5 хувиар тус тус өссөн бөгөөд нийт зөрчлийн 93.2 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих” зөрчил эзэлж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хулгайч нар 2019-11-04 03:53:35
    Mongol дэлхийд хулгайч хулхидах хэрэлдэх дээрэлхэх баярхах залхуугаараа 1 жагсдаг. Үнэхээр тэнэг муухай хүмүүс гэдэг нь машин барьдаг хүмүүсээр нь андашгүй
  • хятадын угаадас 2019-11-03 03:39:44
    Хөххотод монголын иргэдийг хүлээн авахгүй гэдэг Буудалууд бий болж байна.Хэрэг зөрцөл тариад л тэр шүү дэ.
  • Zochin 2019-11-02 12:26:32
    Mongold avilgalaaraa 1d b.gaa.Mon ger buliin huchirhiilel,arhidalt,tanhairalt,hulgai ih
  • Иргэн 2019-11-02 08:11:03
    Зарим үзүүлэлтээр бид тэргүүлэх ёстой биздээ