Мөнгө угаах, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 759 иргэнийг албадан гаргав

Мөнгө угаах, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 783 иргэнийг албадан гаргах шийдвэр гарснаас өчигдөр 759 иргэнийг Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргалаа.

Сануулахад, Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явууллаа. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм.

Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр зохион байгуулав.

DSC_0033 (Large).JPG

Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ил гарга 2019-11-04 04:54:05
    энэ хэрэг ядвлыг маш сайн нарийн шалга.Энэ бол бидэнд маш том дохио сануулга өгч байгаа юм шүү.Үүнд тусалж зохион байгуулсан гадна дотны иргэдийг ил гарга...
  • Зочин 2019-11-04 00:23:46
    Тэр дор нь таслан зогсоох байсан НААД ажиллагаанд оролцсон төрийн өндөр албан тушаалтан заавал байгаа та нар нэрийг ...
  • Ховд 2019-11-04 00:17:11
    Бохир мөнгө хар тамхины мөнгө манай монголд гүйлгээнд ороод цэвэршээд гарч байна гэсэн үйл биздээ
  • Zochin 2019-11-03 11:31:28
    Ted yg yu hiisen,ymar zorilgotoi irsniig zov medeelle
  • зочин. 2019-11-03 07:08:10
    Буцаах зардлыг хэн гаргав.
  • Хэт сүржигнээд хэрэггүй 2019-11-03 04:37:12
    Монголчууд минь хэт сүржигнээд хэрэггүй дээ.Монголчууд бид нар бас АМерик европ Солонгост жуулчны визээр харлаад ажиллаад хөөгдөөд л гардаг.Төр засаг хийчихнэ....
  • Зочин 2019-11-03 03:01:42
    ХЯТАД ИРГЭНИЙГ МОНГОЛД УРИХАД ГХЯ-ААР ДАМЖУУЛАН БЭЭЖИН ДЭХЬ МОНГОЛЫН ЭСЯ-Д УРИЛГА ХҮРГҮҮЛЖ ВИЗА АВДАГ. 783 ХЯТАДЫГ МОНГОЛД ХЭН УРЬСАН НЬ ТОДОРХОЙ ГАРААД Л ИРНЭ....