Цахилгааны өртэй бол хөнгөлөлтөд хамрагдахгүй

Засгийн газрын тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны  “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоолууд арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ийг хүртэл үргэлжлэнэ.

Энэхүү хөнгөлөлтийг нийлэл, орон нутагт хэрхэн ямар зохицуулалтаар авах талаар танилцуулж байна.

ХӨНГӨЛӨЛТ ТООЦОХ ХУВЬ, ХАМРАХ ХҮРЭЭ

 

Arslan.mn

 

Нийслэлийн гэр хорооллын бүсэд:

  • 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВат.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.
  • 380 В-д холбосон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд:

  • Хүчдэлийн түвшин харгалзахгүйгээр орой, шөнийн цагийн нийт хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.

Мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд тарифт электрон тоолууртай, цахилгаан төлбөрийн үлдэгдэлгүй хэрэгчид шууд хамрагдах юм. Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд зааснаар “Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байх мөн  цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай аж.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгу 2019-11-03 03:53:00
    орой шоно хэдэн цагаас хэдэн цагийн хооронд?