Э.Хүслэн Дэлхийн аварга боллоо
Турк улсын Измир хотноо болж буй Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий 11-13 насны ангилалд ДДХМ Э.Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор аваргалсан байна. Харин ДАШТ-ий 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ М.Шийравжамц 13 оноо (4 хожиж, 5 тэнцсэн) авсан амжилтаар мөнгөн медалийн болзол хангажээ. Төгсгөлийн тойрогт тэрбээр ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн юм.М.Шийравжамц нь 2016 онд мөн Измирт болсон ДАШТ-ий 14-16 насны ангилалд түрүүлж, дэлхийн аварга болж байсан билээ.

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 22 тамирчин 4 насны ангилалд ухаанаа уралдуулсан юм. 

О.Онон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.