Гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа арчлах вэ

Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс  эрүүл, толигор байдаг.

Гэрийн буюу энгийн нөхцөл дэх арьс арчилгаа нь өглөө ба оройных  гэж хуваагддаг. Үе шат бүр нь дотроо цэвэрлэгээ, сэргээлт, эрчимт арчилгаа, хамгаалалт гэсэн хэсгээс бүрддэг.

Арьсыг саван ашиглалгүйгээр өглөөд гель, эсвэл угаагч шингэнээр, оройдоо үүн дээр цэвэрлэгч сүүнцэр нэмэн цэвэрлэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Өглөө, эсвэл орой гэж ялгалгүйгээр сэргээлтийг цэвэрлэгээний дараа хийх ёстой. Эрчимтэй арчилгаа гэдэг нь өглөөд өдрийн тос, оройд нь шөнийн тос хэрэглэхийн хэлдэг. Өдрийн тос нь арчилгаанаас гадна нүрний арьсныг нарын туяанаас хамгаалах, нүүр будалтын суурь болох гэсэн давхар үүргийг гүйцэтгэж байдаг. Нүүрний өдөр тутмын арчилгаанаас гадна арьсыг сэргээн залуужуулах нөлөө үзүүлдэг бусад арга гэж бас байдаг.

Маск

Хуурайших, наранд түлэгдэх, нүүрний арьс өнгө алдах, цэгтэн улайх, зовхины дор хөхрөх зэрэг олон асуудлыг тус тусад нь, эсвэл хавсруулах шийдэх нь арга нь нүүрний маск юм.  Хэрэв арьсны тосыг өдөр тутмын амралт гэж бодвол, маск нь хоёр аль нэг амралтанд тааваараа хоёр долоо хоног амарсантай дүйцнэ гэж болно.

Арьсанд жил тойроод л нэг янзын арчилгаа хийгээд байдаг юм биш улирал болгонд тохирсон зохистой арчилгаа хийх шаардлагатай байдгийг эмэгтэй хүн бүр мэдэж байгаа. Мэдэхгүй байлаа ч “ингэдэг гэнэ лээ” гэсэн жороор найзаасаа бус мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаас нэрэлхэх хэрэггүй.

Гэхдээ дан ганц гоо заслын эмчилгээ хийгээд нүүрний арьсыг эрүүл, толигор байлгах боломжгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлэхэд,  зүрх судасны үйл ажиллагааны доголтолтой хүмүүсийн зовхи нь унижиж, дор нь хөхөрдөг, ходоод гэдэсний замын эмгэгтэй хүмүүсийн царай нь бор саарал өнгөтэй болдог, ходоодны үрэвслийн үед хамар дээрх судаснууд томордог, мэдрэлийн систем хэт ядаргаанд орсон үед нүүр жижигхэн үрчлээсээр дүүрэн болдог гэх мэт. Ийм учраас хүн гоо сайхны элдэв тос,  түрхлэг зэргийг хэрэглэж эхлэхийн өмнө гоо засалч эмчид үзүүлэн арьсны асуудлын цаана дотор эрхтэн зэрэгтэй холбоотой өөр ямар нэг эмгэг байгаа эсэхийг тодруулж, илэрвэл юуны түрүүнд тэдгээрийг эмчлэх хэрэгтэй байдаг.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.