Мьянмарын засгийн газар дүрвэсэн иргэдээ хариуцана

Мьянмарын Засгийн газрын сөрөг хүчний тэргүүн Аун Сан Су Чи эрх баригчид Ражин мужид  2017 оны наймдугаар сард цэргийнхний хийсэн үйл ажиллагааны улмаас Бангладешаас зугтсан дүрвэгч рохинжа иргэдийг нутаг буцаах асуудлыг хариуцна гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Засгийн газар хамгаалах ёстой хүмүүсийн эрх болон аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагаасаа мултрахгүй” гэж  Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн чуулганы үеэр хэлжээ. Ражин мужийн нөхцөл байдал их төвөгтэй байна. Мөн эрх баригчид дүрвэсэн рохинжа иргэдэд буцаж ирэхийг нь зөвшөөрсөн гэж амласан хэмээн ярьсныг “The Irrawady” сонинд бичжээ.

Түүнээс гадна Аун Сан Су Чи Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт  түүнийг дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн долоо хоногт  Ражин муж дахь хүний эрхийн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа хийжээ. Антонио Гутерриш Азийн энэ орныг олон улсын хэм хэмжээ, хуульд нийцүүлж рохинжа иргэдийг эх орон руу нь найдвартай буцаах ажиллагааг баталгаажуулахыг уриалсан байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-11-06 08:42:07
    Монголчууд минь төр минь олон шашны урсгал эцэсдээ энэ мьянмарын явцад хүргэнэ шүү
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах