СЗХ-ны дарга С.Даваасүрэн төрийг хүчгүйдүүлж буй зохиомол гажуудалтай тэмцэхээ мэдэгдлээ
Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн Монгол төрд бугшсан бусармаг явдал, эрх мэдэлтнүүдийн чадваргүй байдал, улс төр ба төрийн албанд бий болсон зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэхээ илэрхийлэн мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ, миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа.

Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэснээр үр өгөөж нь энэ цагтаа ч, ирээдүй хойчид маань чирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа.Бастөрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.

Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.

Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичигөгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явжхэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсонооалбан ёсоор мэдэгдэж байна.

Дэлхий нийтээрээ улс төрийн намаар дамжин төрөө засаглах хэлбэрээс өөр сонгодог хэлбэрийг өнөө хэр нь олоогүй л байна. Төрд бий болсон, төрийг хүчгүйдүүлж байгаа буруу үйл, бусармаг явдал, улс төрийн нам ба төрийн албаны өнөөгийн зохисгүй хэлхээ, зохиомол гажуудлыг миний бие үл тэвчиж байна. Төрийн босго өндөр байж гэмээнэ төрийн шийдвэр мэргэн байж чадна, төрийн шийдвэр мэргэн байж гэмээнэ төрдөө итгэх олны итгэл үл алдарна, олныхоо итгэлийг даасан төр нь түвшин байж, түмэн олон нь амгалан аж төрнө. Иймийн тул төрөө төвшитгөх, түмнээ амгалан байлгахын тулд улс төр ба төрийн албанд бий болсон зохисгүй хэлхээг тасалж, зохиомол гажуудлыг засахын тулд цаашид миний бие зогсолтгүй зүтгэж, тасралтгүй ажиллана гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Түүнчлэн тэрбээр, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын байгууллагаас2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсныг дурдан, энэ чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд Санхүүгийн Зохицуулах Хороо ихээхэн хүчин чармайлтаа гаргаж ажилласныг дурдлаа. Тэрбээр, үүний үр дүнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж чадсан. Үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон Улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес юм. Ийм төрлийн зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо шиг байгууллага хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард Хороонд хуулиар хариуцуулсан. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл огт үгүй билээ гэв.

Мөн тэрбээр, Санхүүгийн Зохицуулах Хороо банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирснийг өгүүлээд, өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласан. Ингэсний үр дүн санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оныII улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахадсанхүүгийн салбар 200 хувь өссөн.

Энэ өсөлтийн цаана иргэдийн маань санхүүгийн салбарт итгэх итгэл, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоо, бодлого зохицуулалтын зөв тууштай арга, ажиллагааны үр дүн байгаа юм шүү. Хөрөнгийн Зах Зээл дээр л гэхэд 10 гаруй IPO(хувьцаагаа олон нийтэд санал болгох) гарлаа, олон ХХК нээлттэй  ХК боллоо, даатгалын зах зээлд албан журмын болон сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд олноор бий боллоо, бүхэлдээ санхүүгийн зах зээлд оролцогчдын чадавх сайжирлаа,мэргэжлийн боллоо, үйл ажиллагаа нь өргөжин тэллээ.

ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа, зээлээр Санхүүгийн Зохицуулах Хороог төсөөлдөг ч энэ нь тус Хорооны зохицуулалтын нэгээхэн хэсэг юм шүү гэдгийг энд хэлье! Санхүүгийн зах зээл өсөж тэлэхгүйгээр үр өгөөжийг нь иргэддээ хүртээх боломжгүй, өсөлтгүй бол санхүүгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, мэргэжлийн хүний хувьд, санхүүгийн зах зээлээ өсгөх, хөгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллалаа гэсэн юм.

Эцэст нь тэрбээр, Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргад Монгол улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрхашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэдгийг эндонцолмоор байна хэмээжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-11-06 09:55:50
    hiisen surtei ajilgui murtluu buuh bolohoor tom tom ug yariad yahav heterhii dargad durlasan bn daa
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-06 09:47:01
    СЗХ шудрага бусаар мөнгө олох эрх, зөвшөөрөл олгосон тушаал шийдвэрээ эргэж шалгаач. Шудрага бусаар мөнгө олж байгааг баоимтаар гаргаж өгөөд байгаа шүү
    66.181.161.42
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-06 02:19:06
    зөв шүү дээ. Хувийн эрх ашгаа хамгаалсан холбоо нэртэй бүлэг хүмүүст хууль мэдрүүлэх хэрэгтэй
    66.181.161.42
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2019-11-06 02:14:48
    СЗХ ,Монгол банк валютын ханшийг тогтвортой байлгахад хэзээнээс хангалтгүй хандаж ирлээ. Валют солих цэгүүд эдний ард байж мөнгө хүүлж байгааг бүгд мэддэг шүү
    66.181.177.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-11-06 00:17:10
    ёстой төрийн албаны жинхэнэ удирдагч мөн байна даа маш зөв хэлсэн байна мундаг шүү мундаг
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Zojin 2019-11-05 15:11:33
    Balai amitan chadvargui medlegui
    192.82.76.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Уг нь хүнд гай тарихгүй ажилаа явуулаад  2019-11-05 13:51:10
    За за оронд нь энэ эмэгтэйгээс илүү гарч ажиллахаар л юм томилоорой доо. Хэдэн мэрэгжлийн компаниудыг алга болгох даалгавартай Гадаадын туршуулаас томилчихов до...
    139.5.217.152
    Мэдэгдсэн Хариулах
  • 60 тэрбум шүү дээ 2019-11-05 13:07:40
    М.Энхболдын цүнх барьж яваад энэ албан тушаалдаа ирсэн, одоо болноо
    202.9.43.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-05 11:53:12
    Монкордын худлаа тайланг засч залруулж чадаагуй олон мянган хун хохирчихоод байгаа нь чиний зев уу
    192.82.76.229
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2019-11-05 11:20:49
    энхбаяр мэтийн ждү нүүд мөнгө хүүлж байхад юугаа хийж бсын эсвэл хамсаатан бснуу
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Zojin 2019-11-05 10:51:56
    Hiih uedee hiihgui odoo olon yum gonshignood yahav shuud hal
    192.82.76.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-05 10:42:11
    Төрд худлаа ярьдаг, бусармаг зүйлс хийдэг хүнийг мэддэг вм бол нэрлээч.... Огчорсон хойноос уйлагдаад яанаа. Арчаагүй амьтасны арга барсан үйлдэл
    202.21.111.170
    Мэдэгдсэн Хариулах
  • !!?? 2019-11-05 10:09:45
    Иргэн би СЗХ-ны ажлыг огт мэдэхгүй учраас энэ бүсгүйд үнэлэлт өгөх боломж алга! Харин төрд хог новшнууд шургалж хүчгүйдүүлж байгаа гэдэг бол ёстой үнэн шүү!!!
    122.201.22.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-05 09:50:17
    Davaasureng demzih
    83.25.196.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхзул 2019-11-05 09:21:29
    Ажилд томилоод ажил хийх боломж олгодоггvй, бурууг бусдаас хайдаг улс терчдеес болж миний мэдэхээр энэ албан тушаалд 200% нийцэх мэргэжлийн хvн ажлаа егех болжэ...
    122.201.21.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-05 09:09:05
    Монгол банк, СЗХ саарал жагсаалтаас гарахын тулд их чармайсан. Үндэсний хорооны дарга Ц.Нямдорж бусад руу буруугаа бухаж ганц ярьсныг эс тооцвол юу ч хийгээгүй....
    103.26.193.112
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-05 08:32:47
    найман зуун хятад оруулж ирсэн хятадын тагнуул газрын наймаачин наранхуу гишуунийг яаж ч чадахгуй юм даа менге хятад улс ард нь байгаа болохоор тэр байхдаа
    203.91.115.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2019-11-05 08:12:42
    Гэв гэнэт юу болов гэмээр ухаарч мэдэгдэл хийдэг байна шдээ. Урд нь мэдэгдэл хийж ажиллаж байхгүй гэнэт юу болчих воо
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-05 08:08:18
    "Turiig khuchguiduulj bui zokhiomol gajuudal" gej onoj khellee. Ajilaa meddeg khun baisan gedeg ni khelsenees ni medegdej bna. Orond ni yamar yum tomilogddog ...
    202.21.105.186
    Мэдэгдсэн Хариулах