Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 81.0 хувиар өсчээ
Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний арван сарын байдлаар 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 664 хэргээр буюу 81.0 хувиар өсчээ. 

Зүүн бүсийн аймгууд болон төв аймагт мал хулгайлах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй, мөн баруун чиглэлийн аймгуудад хил дамнасан малын хулгайн гаралт өндөр байдаг аж.  Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн малын хулгайн гэмт хэргийн  90 гаруй хувь нь хөдөө орон нутагт, 10 орчим хувь нь нийслэлд бүртгэгджээ. 

Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаа хяналтгүй болсон нь малын хулгай өсөхөд нөлөөлж байгааг албаныхан онцолж байна. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард түмэн 2019-11-07 05:06:47
    Орлого байхгүй ,Цалингийн хэмжээ хүрэлцэхгүй байгаатай холбоотой
    202.131.249.202
    Мэдэгдсэн Хариулах