Лаост онгоц осолджээ
Lаосын Ардын армийн II дивизийн 55 жилийн ойн баярт оролцох өндөр хэмжээний зочдыг авч явсан онгоц осолдсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус онгоцонд Лаосын Батлан хамгаалах яамны сайд гэр бүлийн хамт, Дотоодын Аюулгүй байдлыг хамгаалах яамны сайд, нийслэл Вьентьян хотын дарга, Соёлын яамны дэд сайд болон засгийн газрын өндөр албан тушаалын нийт 14 хүмүүс зорчиж явсан байна.

Ослоос 3 хүн амьд үлдсэн бөгөөд чухам хэн хэн амьд үлдсэнийг мэдээлээгүй байна. Онгоц Лаосын хойд хэсэгт байдаг Шиангкуанг хотыг зорин нийсэж байсан бөгөөд гадардах үедээ нисэх буудлыг зурвасаас 4 км-ийн зайд осолджээ.

Уг онгоц 2009 онд Украйнд үйлдвэрлэгдсэн шинэ АН-74 ТК300 онгоц байсан юм.  Болсон хэрэг явдалтай холбогдуулан баярын бүх үйл ажиллагааг цуцалжээ.



Uno
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.