Нийслэлд хий түгээх шугам хоолой байгуулахад 200 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ

Европагрид Монголын хийн сүлжээ (MGN) нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон захын дүүргүүдэд байгалийн хий түгээх сүлжээний шинэ төсөл боловсруулахаар болжээ.

Энэхүү “Урт хугацааны шийдэл”  төсөл нь нийслэл хотыг агаарын бохирдлын хямралаас ангижрахад чухал хувь нэмэр оруулах юм.  Мөн орон нутгийн бизнесүүд болон айл өрхүүдийг аюулгүй, үр ашигтай, өртөг багатай халаалт болон эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах асар их боломжийг авчрах эрчим хүчний тогтвортой сүлжээг бий болгон эдийн засгийг сайжруулах зорилготой.

“Урт хугацааны шийдэл”-ийн  төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэх зорилготой:

  • Дэд бүтэц ашиглан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах.
  • Цэвэр шатах байгалийн хийн ашиг тусыг хүртэх боломжоор илүү олон хүнийг богино хугацаанд хангах.
  • Эрчим хүчний салбар дахь хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, илүү өргөн хэмжээний инновацийг тус салбарт бий болгох.
  • Хэрэглэгчдэд зориулан хямд үнээр хий нийлүүлэх.
  • Тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх.

МОНГОЛЫН ХИЙН СҮЛЖЭЭ 

 

 

 

Энэхүү төслийн дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотод хэдэн зуун километр хий түгээх шугам хоолой бүхий эрчим хүчний шинэ дэд бүтцийг барьж байгуулахад 200 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэх юм.

 

ЕВРОПАГРИДЫН ТУХАЙ

Европагрид нь эрчим хүчний сүлжээний төсөл болон эрчим хүчний интернет сүлжээний технологийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн эрчим хүчний дэд бүтцийн мэргэшсэн хөгжүүлэгч юм. Их Британийн Лондон хотод төвтэй тус компани нь орчин үеийн технологийг ашиглан улс орнууд болон тивүүдийг хооронд нь холбосон хил дамнасан эрчим хүчний тогтолцоог нэгтгэх төслийг хөгжүүлдэг. Уг төслийн хүрээнд Европагрид Монголын хийн сүлжээг тусгайлан байгуулсан болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл хаяг: [email protected]

Норовын Тэгшбаяр - Европагрид MGN – Зөвлөх ТУЗ-ын гишүүн +976 99119597, +44 (0)20 8144 4140

Цахим хуудас: www.europagrid.com www.mgn.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2019-11-10 03:20:25
    ашгүйдэн
    176.59.145.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2019-11-08 15:43:55
    Erguu dahxnuud uhsen a.caaraa hiin shugam naad tugjirlee ehleed zhiideedh
    103.57.93.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-07 17:23:01
    Сайхан мэдээ
    59.153.115.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Ura 2019-11-07 13:14:43
    Finally we can say goodbye to yTaa.
    195.243.87.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-07 09:48:26
    Сайн л байна. Утаанд баяртай л гэж хэлнэ дээ. Гэхдээ хий нь хаана байна. Орос, Хятад 2 муричихгүй байгаа
    119.40.98.74
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2019-11-07 08:42:11
    Тэр хийгээ хаанаас авах гээд байгаа юм бол
    103.229.120.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Nnn 2019-11-07 07:52:54
    Mundag oorchlolt shinechleltiin ajild ni amjil husii. Saihan medee baina
    202.126.89.13
    Мэдэгдсэн Хариулах