''Эрдэнэт''-ийн олон сая доллар ''Азаргын гол чонот''-оор дамжиж оффшорт гардаг байжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар  оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын байгууллагууд мөрдлөг явуулж байгаа билээ.

Уг хэрэгт холбогдуулж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж хорьсон. Мөн Б.Отгонбаатарын дүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийн ажилтай Б-г баривчилсан байна.

“Азаргын гол чонот” компани нь дээрх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-т шаардлагатай барааны дийлэнхийг дангаараа нийлүүлж ирсэн байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын хамт байгуулсан  “Юнайтедфрэндс групп”, “Тэдмэнт групп” /ГХО/ гэсэн хэд хэдэн компанийг энэ үйл ажиллагаандаа оролцуулдаг байжээ. Үүнийг мөрдлөгийн явцад тогтоогоод байгаа юм байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-11-09 04:42:49
    Даваацэрэн тухайн үедээ чухам л цэвэрлэгээ хийлээ, гэж ирээд байсан өөрөө хусаад бсан бнашдэ
  • нуух хэрэг алга 2019-11-09 03:11:13
    ОДОО энэ хэргийг хаах гэж хуулийнхан гүйж л байгаа. ЕРӨНХИЙЛӨГЧ тууштай, зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
  • bi 2019-11-09 02:39:54
    Тэшиг сумын нутаг хил дээр хууль бусаар мөн ч их алтыг олборлосон доо... Хэрэг хуучрахгүй ээ гэж ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ЦАХИЛДАГ ХӨХӨӨРӨӨ БАЙДАГГҮЙ ГЭЖ...
  • аа 2019-11-08 15:39:19
    Зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очих болж дээ ...Эби
  • нуух хэрэг алга 2019-11-08 07:42:26
    Элбэгдоржийн найз гэх боловч ард нь Элбэгдорж гэгчийн хамтарсан луйвар явагддаг байсан. ХЭЗЭЭ монголын хуулийнхан гэмт этгээдүүдтэй хуулийн дагуу хариуцлага тоо...
  • иргэн 2019-11-08 05:37:08
    Ийм л нөхдүүд улс орны том үйлдвэрүүдийг атгаад холбоо сүлбээтэнтэйгээ улс ард түмнийг хоосруулж сүйрүүлээд байгаа юм даа
  • зочин 2019-11-08 03:22:36
    Ийм луйварчидтай л хариуцлага тооцоод эхэлбэл энэ байдал таслан зогсоогдох болно.
  • Соном 2019-11-08 03:21:42
    Тагжгар хүнтэй шууд холбоотой
  • Бат 2019-11-08 01:57:36
    Ард түмэн минь одоо сэрээч хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Иргэн 2019-11-08 01:34:00
    Ийм л хулгайч нар монголыг хоосруулж байгаа юм, үүний ард дандаа цагаан захтан улстөрчид байгаа
  • В 2019-11-08 01:28:16
    Даваасамбуу их юм бгаа
  • 2000 оноос шалга!!! 2019-11-08 01:07:56
    Нийтэд мэдэгдэж эхэлсэн нь Н.Энхбаярын үеэс л Ерөнхий сайд болон зарим сайд, гишүүд, хуулийн байг-ын дээд дарга нар ГОК-оос сая саяар нь завшдаг байсан!!!
  • Zochin 2019-11-08 01:06:05
    Uls oron ni yaduu, zeel avch bainga huu tolno getel udirdaj bgaa novsh nuud ni hulgailaad baidag, Novsh yumaa
  • Иргэн 2019-11-08 00:59:44
    Монголд бизнес хийдэг нь дампуурч , төсвийн мөнгө иддэг нь баяжиж байна .
  • !!!!!!!!!!! 2019-11-08 00:58:50
    Naad heden nohroo bariad changalaad ogohoor busad Luiwarchid, awilgachid, deeremchidee helj l taaraa ! Er ni Erdentiig maani ih ert deerees shulsaar irsen unen!...
  • Ард 2019-11-08 00:54:11
    Дарга нар нь арай дэндүү төнсаг барж ядаж амьдардаг ш дээ