Д.Одбаяр дарга аа, та өргөдлөө өгнө үү
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д арван хоног тодорхой эрхээ хязгаарлалтайгаар оршин сууна. Өөрөөр хэлбэл БНСУ-ын цагдаагаас түүнд хилийн хориг тавиад буй.  Д.Одбаяр нь есөн цагийн турш байцаалт өгсөн бөгөөд ингэхдээ “архины нөлөөнд автаж, ийм үйлдэл хийсэн байж болзошгүй” хэмээн мэдүүлсэн тухай тус улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Бүх л бүтэн улсын хууль цаазын тэргүүний шившигт мэдээлэл ийнхүү ОУ-д түймэр шиг тархаж байна.  Гэтэл манай зарим албаны хүмүүс энэ үйл явцыг өмгөөлөх байр суурьтай байгаа бол олон нийтийн зүгээс Цэцийн дарга Д.Одбаярыг ажлаа хүлээлгэн өгөх нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж байна.

Тэгвэл Цэцийн дарга ямар тохиолдолд Д.Одбаяр ажлаа хүлээлгэн өгөх хуулийн заалттай вэ?

5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа

1. Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

2. Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон,  бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

 4.Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно.

 5.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.

6.Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно.

6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

1.Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.

2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.

З. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.

 5. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.

 6.Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

Д.Одбаярын хувьд өнгөрсөн 2017 оны зургадугаар сард Цэцийн даргаа томилогдсон байдаг. Бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харин яг одоо бол Д.Одбаяр өөрийн ёс бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөх нь зүйн хэрэг юм.
 
П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоснин 2019-11-12 08:01:36
    Тэнэг
  • Зоснин 2019-11-12 07:59:56
    Тэнэг
  • Зохиолч Лувсангийн Пүрэвдорж  2019-11-10 01:51:08
    Хүмүүс ээ Монголынхоо албан ёсны бичиг кириллээр бичиж байгаач ээ. Латинаар буруу бичэхээр уншиж болохгүй, бараг бүх хүн ушжихгүй,ойлгохгүй байдаг бололтой шүү....
  • Mongol uldiin erh shig ner hundiig unaga 2019-11-09 22:46:36
    Mongol ulsiin erh ashig , ulsiin ner hundiig unagaval uter turgen zailna gedeg es surtahuun baih bozee
  • zochin 2019-11-09 13:58:17
    Mgloor duuren oxid busguichuud bxad uls ornoo boddoggui yumuu da taniig xamgaalj bsan shuu mhldoo xuuli saijruulj murddug bolgood uguuruu za ta chadna.
  • Zochin 2019-11-09 10:52:10
    Mongol hvn bolohoor ard suusan balagrai nuhriug umuursun l baina shvvdee yamar hvnii muud durtai hvmvvs vee
  • Odbayr 2019-11-09 07:37:08
    so busguin morond nairsagaar hursen ni buruudlaa. youn surjin youm be.
  • Одбаяр 2019-11-09 07:31:20
    Ёстой гайгүй байлгүй, юу гэж өргөдлөө өгдөгийн, монголд очиж байгаад та нартай тооцоо бодно доо
  • zochin 2019-11-08 18:42:23
    үхсэн элэнцэгийн хуулийн заалт, солонгос улс харин хуулийнхаа заалтаар шийтэгнэ. харж байгаарай. солонгос бүсгүйн бөгс хөөрхөн үнэтэй ий. 35,0 сая гэсэн үү.
  • H 2019-11-08 13:15:10
    Odoo bolno tamiin togoon dahi tsoovor chononuudaa
  • зочин 2019-11-08 13:03:20
    Хэзээ нас тогтоно доо!Хүлцэнгүй MGL хүүхнүүдээ элэг барьж элдэвлэж явснаа хар-н ЖАНГУНД гаргаж МУ-н Төр-г шившиг болгож бна үтэр түргэн Төр-н сэнт--гээс зайлдаа...
  • Zzz 2019-11-08 12:59:15
    Ene ugaasaa aimaar yavdaltai gesen. Gaj donton
  • бодлын хулгайч 2019-11-08 08:35:36
    ӨГНӨӨӨӨ ӨГНӨ ЮУН СҮРТЭЙ ЮМ. ТОМ СУРГАМЖ. МАНАЙ ТОМЧУУД ГАДААД ЯВАХААРАА БИЗНЭС КЛАССД СУУГААД Л НУА-ГАА АВЧ ЯВААД Л СҮРТЭЙ ЮМ БОЛДОГ ШҮҮ. ОДОО БОЛЬ.
  • зочин 2019-11-08 04:14:58
    ҮХЦ Даргыг ажлаас нь чөлөөлөх үгүй хоёрыг монголын ард түмэн мэддэг юм биш зөвхөн ҮХЦ л мэднэ
  • ООГИЙ 2019-11-08 03:47:02
    БИ ЯДУУ МОНГОЛЫН ИРГЭН БОЛОХООР ГУУЛИНГУУД НАМАЙГ ДАРАМТЛААД БНА.
  • ОДБАЯР 2019-11-08 03:41:44
    БИ БУРУУГҮЙ. АРХИ БУРУУТАЙ. БАС МИНИЙ ДООДОХ БУРУУТАЙ.
  • иргэн 2019-11-08 03:33:39
    Би буруугүй, архи уугаад тасарсан байсан тул өргөдлөө өгөхгүй гэх байхдаа, ичих нүүр гэж байдаг билүү манай дарга нарт?
  • Зочин 2019-11-08 03:32:10
    Ичииж үхмээр юм. Монголын нүүр царай болсон дарга нь ингэж ч явах гэж, Одбаяр чинь гадаадад сургууль төгссөн боловсролтой хүн байж. Биеэ зөв аваад явж чадахгүй....
  • odbayar 2019-11-08 02:59:20
    za daaa manaihan ch tegeed shuumjilj hariutslaga nehheesee uritaar daapaalaad otgloom shogloom hiigeed zamhruulaad haydag humuusdee.
  • иргэн 2019-11-08 02:38:49
    Худал мэдэгдэл тараасан цэц, УИХ дарга нарт хариуцлага бас ярих ёстой
  • huyag 2019-11-08 02:28:52
    Mongoliin huuliar shiideegui geed guriih boluu tsaadah chin
  • зочин 2019-11-08 02:10:42
    төр төлөөлсөн хүн ийм байх нь эрх барьж буй хүмүүсийн байгаа царайг тод харуулсан зүйл иймд одоо систетээр нь уг үндэсээр нь өөрчлөлт хийхгүй бол нэмэргүй
  • зочин 2019-11-08 02:09:40
    Гэмт хэрэг нь одоо шүүхээр батлагдаж ял авна. Тэрний дараа Ажлаас нь чөлөөлөх дүрэмтэй юм байна. Монгол , Солонгосын ард түмнээс уучлал гуйх хэрэгтэй, гаж д...
  • Бат 2019-11-08 01:59:37
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Бөгсбаяр 2019-11-08 01:55:44
    Монголд буцаж ирээд "улс төрийн зорилгоор гүтгэгдсэн" гэж хуцаад сууж байж мэдэх л шаар. Өөрийн ухамсраар гэм буруугаа хүлээгээгүй, игүүргүй гахай
  • sumy 2019-11-08 01:36:54
    gants orogdol ogood multardag asuudal bish delhiid mongoliin neriig gutaachhaad nasaar n shorond hataahch bagdana
  • ОДБАЯР 2019-11-08 01:29:27
    ЗИКА болон УХНА хоёр надаа өртэй. Би өргөдлөө өгөхгүй.
  • eee 2019-11-08 01:26:23
    ес зүйн хариуцлага хүлээх естой
  • Zochin 2019-11-08 01:11:40
    Ogoh yu bsisan yum, shuud zailna,
  • м 2019-11-08 01:08:14
    энэний оронд солонгос дарга байсан бол аль хэдийн тагтнаас нисээд явчихсан байхгүй ю манай хүнд гар ажлаа өгөхгүй гээд сууж байж мэдэх л бх
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах