ШИНЭ нам 90 мянган гишүүд, дэмжигчтэй нээлттэй нам гэдгээ зарлав
Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ нам мянга мянган гишүүд дэмжигчтэй, рейтинг өндөр улс төрийн хүчний эгнээнд орж ирээд байна. Тус намын зүгээс өнгөрсөн даваа гарагт Төв зөвлөлөө хуралдуулж нээлттэй бодлогын нам байна гэдгээ зарлалаа. ШИНЭ намтай холбоотой онцлох баримтуудыг хүргэе.
 
-2018 оны 12 дугаар сард эхэлсэн МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний тэмцлийн дараа Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд 21 аймаг, есөн дүүргээр уулзалт хийснээр ШИНЭ нам байгуулагдах эхлэлийг тавьж байв. Энэхүү уулзалтийн дараа “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д эвлэлдэн нэгдэхээр, дэмжиж элсэхээр хүсэлтээ гаргасан 68000 иргэдийн гарын үсэг цугларсан байв.

- УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын үүсгэн байгуулж буй “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу ШИНЭ намыг үүсгэн байгуулах Их хурал 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд боллоо.

-2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улсын дээд шүүх ШИНЭ намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр ШИНЭ нам нь албан ёсны бүртгэлтэй 34 дэх улс төрийн нам болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгов.

-ШИНЭ нам Дээд шүүхэд бүртгүүлсний дараа нийт иргэдэд урилга хүргүүллээ. Урилгад “Шударга ёсыг тогтоох, Монгол төрийн төлөө зүтгэх чин хүсэлтэй “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намын гишүүн, дэмжигч болон нам бус иргэн Таныг бүх шатны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэхийг урьж байна" гэжээ. 

-ШИНЭ нам арваннэгдүгээр сарын 4-нд Төв зөвлөлийн хуралдаанаа хийлээ. Энэ үеэр ШИНЭ нам нээлттэй бодлогын нам байна гэдгээ зарлалаа. Энэ талаар ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Болд “ШИНЭ нам бол бодлогын нам. Энэ бол бидний хамгийн том онцлог. ШИНЭ намын бүх зүйл шинэ байх ёстой, шинэ арга барилаар бид ажиллах ёстой. Тиймээс манай намын Төв Зөвлөлийн хурал нийт ард түмэндээ ил тод нээлттэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар шууд явуулж байгаа хурал болж байна. Бидний бүх хурал манай гишүүд дэмжигчдэд нээлттэй байна. Тийм учраас ШИНЭ ард түмний нам байх болно. Энэ намын бүх бодлого иргэн бүрт тусч хэрэгждэг байх болно” хэмээн мэдэгдлээ. 

-ШИНЭ нам хатуу гишүүнчлэл тогтоохгүй. Өөрөөр намын бодлого шийдвэрийг дэмжиж буй өөр намын гишүүнчлэлтэй иргэдэд ч нээлттэй гэдгээ мэдэгдээд байна. 

-ШИНЭ нам салбар салбарын эрдэмтдийн зөвлөл байгуулж, бодлого шийдвэрээ боловсруулна. Мөн мэргэжлийн зөвлөлүүдээс сонгогдсон, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдэд сонгуульд өрсөлдөх боломжийг олгоно. 

-Намын санхүүжилт ил тод нээлттэй, шилэн байна. Сонгуульд нэр дэвшигчдээ намдаа мөнгөтэй биш ард түмний дэмжлэгийг хүлээсэн нэгнийг сонгоно. 

-МАНАН-д дахин боломж олгохгүйн төлөө ШИНЭ нэг ч алхам ухрахгүйгээр, анхаарлаа сарниулахгүйгээр тэмцэх цаг ирсэн хэмээн мэдэгдлээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бүтэхгүй ээ  2019-11-11 00:32:20
    Батзандан, Болд хоёрын сонгуулийн "шоу" маягийн өөх ч биш, булчирхай ч биш ёстой л нөгөө ПОПУЛИСТ нам гээчийн тод жишээ болж өгч дээ хөөрхий.
  • Door 2019-11-10 04:09:55
    Shine iig demjinee
  • zochin 2019-11-09 13:51:39
    Zailaa zail u gursun xugatsaand xen gdgig tanisan zail zail baga muruud xezee bielexgui xaraarai za
  • Ard tvmen  2019-11-09 10:40:48
    20 ond danalaa Shine namdaa ugnuu...
  • Eleg hoshihne ee uuchlaarai ! 2019-11-09 01:30:26
    yo eleg hoshihne ee yahweee ter shireenii ard suuj baigaa humuusiig ni neg harzgaachihaarai yo
  • иргэн 2019-11-09 01:23:44
    намынхаа нэрийг зев егчээ шезо иргэдийн нэгдсэн эвсэл нам их хурлын хамгийн шезотой хоер доо ороо нь ороогоороо жороо нь жороогоороо шезо нь шезогоороо гэж энэ ...
  • иргэн 2019-11-08 13:07:13
    хулдаа шаааагааа л гэж үү
  • a 2019-11-08 12:15:10
    hvniig ni toolj vzeegvigees hois yundaa itgeel suudag yum .songuuliar l yas medegdeh biz kkkk
  • Зочин 2019-11-08 11:50:22
    За энэ ямар нам бэ арай ийм олуулаа биш байхаа сонгуулийн дараа л мэднэ дээ хоо
  • IRGEN 2019-11-08 10:37:50
    ENE IX ZUGEER NAM SHIG SANAGDAAD BAIGAA YUMAA ..BI LAB 20 OND SANALAA UGNUU... MAN AN 2 G ODOO XARAAD NEMERGUI BAIXOO DOO....KKKK
  • Zochin 2019-11-08 10:34:03
    Shine namiin huuchin darga nar boloh zandan bold 2 bol manangaas huljsun bayajsan humuus shuu..hamgiin uvaigui 2 hun shuu.
  • Бат 2019-11-08 09:22:26
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое
    • Шинэ хүн 2019-11-08 10:21:55
      Монголд 90 мянган хүн болд батзандан хоёрыг арай дагахгүй шүү дээ, бурхан минь.
  • ХҮН 2019-11-08 09:03:15
    90000 гишүүнтэйболчихдог хахаха худлаа бүлтэрэх ямар дуртай золиг вэ?
  • сдаө 2019-11-08 08:51:45
    онигоо
  • !!! 2019-11-08 08:37:44
    МАН-АН -аас залхсан ард түмэн энэ намыг дэмжиж магадгүй юм. Харин Батзандан гэгч нөхрийг хараад би л лав дэмжиж зүрхлэхгүй ээ!!!
    • Шинэ 2019-11-08 09:16:50
      Сууж байгаа 2ыг нь харахад л
      202.126.89.16
      Мэдэгдсэн Хариулах
  • !! 2019-11-08 08:28:16
    Guee erdoo l uu ! ? Ha ha ha