ЖДҮХ сангаас зээл авч өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан найман ААН-ийг зарлав
АТГ-т шалгагдаж буй олны анхаарал татсан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү  мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэр  ЖДҮХ сангаас зээл авч өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан найман ААН-ийг зарласан юм. Тодруулбал, Уран Сэлэнгэ ХХК, Цагийн эрч ХХК, Грийн товер ХХК, Намж Сод ХХК, Цамбагарав трейд ХХК, SAME ХХК, Жигүүрт хөсөг ХХК, TБМТ ХХК гэсэн найман аж ахуйн нэгж ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан байжээ. Үүнийг зээлийг зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр шалгаж байгаа аж.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-11-11 16:01:44
    Heleh ch ug alga daa, iim bolomj olgoj bui huulitai uls oron yaj ch hugjih ve dee....
  • Даш 2019-11-11 10:56:48
    Цаад эздийх нь нэрийг зарлаач!!!!!
  • смхаө 2019-11-11 07:25:57
    уих ын гишүүдийн авсан зээлийг зарлахыг иргэд хүлээж бн,
  • иргэн 2019-11-11 05:51:14
    жду гээс зээл аваад ажил хийдэг компани зуугийн арван хуувьд ч хурэхгуй ихэнх нь наймаа хадгаламжид л зориулагдаж байгаа ш дээ
  • зочин 2019-11-11 05:28:35
    УИХ-ын гишүүдийнх үү