Баян Монгол чуулгын 50 жилийн ой болно

Монгол Улсын Филармонийн Баян Монгол чуулгын 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа 11-р  сарын 30-нд Corporate Concert Hall-д 16.00 цагаас болох гэж байна. Монголын эстрад, рок попын эхлэл Баян Монгол чуулга 1969 оны 7 дугаар сарын 9,10-нд хөгжмийн зохиолч, УГЗ Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо хийж байсан чуулга өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Ойн хүрээнд баримтат кино, хос цомог, пянз, түүхэн ном зэрэг олон ажил хийгдэж байгаа ба 11-р сарын 30-нд корпорэйт концертын танхимд баримтат киноны нээлт, баярын концерт болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Баян Монгол чуулга 50 жил - Баярын концерт/facebook хаяг болон
7011-8012, 8800-4849 дугаараас тодруулж болох юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-11-12 03:00:46
    haranga hurd chingis haan kamerton nomin talstiin hajuud bayn mongol chuulga hiisen ymtai heleh ugtei chuulga.buh hunee gawyat bolgoson ch bolohgui geh gazargu...
  • хотын иргэн 2019-11-11 12:16:12
    Харангатай барьцаж бүх хүнээ МУГЖ болгоно гэж балрах вий дээ... Женко, Гөлөг 2 минь. Ухаантай байгаарай...