Монголд алмазын орд байдаг уу?

Алмазын эх орон нь  Энэтхэг улс гэдгийг бид мэднэ. Гэхдээ Өмнөд Африк тэргүүтэй дэлхийн 20 оронд том цэнхэр алмаз олдсон  байдаг. Түүний зэрэгцээ “Монгол баян орон юм чинь алмазын орд байж л таарна” гэсэн нэхэл  байсаар. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд   2012, 2015, 2017 онд сэтгүүлчид алмазын тухай багагүй ярьж, бичиж байв. Монголд  алмазын дархан гурав  байдгийг мэдээлж, нэгийг нь олж ярилцлага хийсэн нь ч бий. Тэрээр “Алмаз мэр сэр орж ирдэг. Гэхдээ ихээр биш” гэсэн нь  Монголд алмаз байгаагийн баталгаа. Харин өөр нэгэн эх сурвалж “Засч  хэлбэрт оруулаагүй алмаз нүдэнд тусаад байдаггүй.  Ченжүүдийн гараар гадагшаа  гарч байж болзошгүй” гэсэн байдаг.

Гадны эх сурвалж сөхвөл “Их Британийн найман геологич  Сахар, Урал, Энэтхэг, Өвөрмонголоор явсны эцэст 1922 онд Якутаас  Ар Монголоор дамжин  Бээжин хүрэхээр явах замдаа 2.5 каратын улбар алмаз олсон”  гэж  Их Британийн геологич Фрэд Куин тэмдэглэн үлдээжээ.  Харин  манай   геологийн судалгааны  ном товхимолд  энэ талаар огт дурдагдсангүй. Тэгвэл Оюутолгой компани болон Тавантолгойд  гаднаас оруулж ирж буй  техник, тоног төхөөрөмж дотор хатуу чулууг зүсэх багаж орж ирдэг. Түүнээс үүдэн  тэр хавьд   алмазын орд  байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй тухай аман яриа  дуулдаад өнгөрч байснаас бус  баталсан хүн үгүй.  Тухайн үед “Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стьюартын  “алмаазан өрөмдлөг хийхээр төлөвлөж байна”  гэсэн мэдэгдлийг  “Хармагтайгаас алмаазны илэрц хайна гэсэн утгатай юу, эсвэл мэргэжлийн хэллэг үү” гэдгийг хэвлэлүүд  сонирхоход  Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа  “Зэс, алтны орд дээр алмазын судал илрэх боломжгүй. Тэгэхээр энэ нь алмазан хошуутай өрмөөр өрөмдлөг хийх тухай ярьж байгаа болов уу. Мэргэжлийн хэллэгийг зарим хүн буруу ойлгоод байна. Ер нь бол алмаз нь газрын гүнд  140-190 км-т  үүсдэг гэж үздэг. Манайд алмазын илэрц олдох боломжгүй ” хэмээн тайлбарлаж  байв. Гэтэл алмаз хэмээх хатуу эрдсийг л алмазаар зүсдэг. Тиймээс алмазан хошуут өрмийг юунд ашиглаж байгааг хэн ч шалгаж тогтоосонгүй. Өнөөдрийг хүртэл асуулт хэвээр байна.

Өнгөрсөн хавар “Монголд алмаз байна уу” гэх асуултын  хариу болох нэгэн мэдээллийг  ШУА-ийн ерөнхийлөгч   Д.Рэгдэл  дуулгасан нь Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш  жижиг, цөөн тооны алмаз олдсон. Түүний зэрэгцээ  Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмазын илэрц байгааг   дуулгасан юм. Тэрээр Монголд алмаз байгаа гэдгийг  дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг  онцолсноос хойш сураг алдрав.

Ер нь бол Монголд алмаз байгааг  доктор  Д.Доржнамжаа анх ажиглан, гурван газарт   илэрц байгааг тогтоосон бөгөөд газрын гүнд  том хэмжээний орд байхыг таашгүй. Эсвэл алмазын  судал төдий байж ч болох. Ямартай ч одоогоор томруулагч шилээр л харж болох тэрхүү  жижиг  талстаас томхон бөгөөд их хэмжээгээр  олдож гэмээ нь   дэлхийн хэмжээний нээлт болох нь дамжиггүй. Дээр нь эдийн засгийн ач холбогдол нь хэмжээлшгүй юм.

Мэргэжилтнүүдийн  хэлж байгаагаар бол манай улсад алмаз байгааг  1970 онд  анх мэдсэн.  Зөвлөлтийн геологчид Архангай, Хэнтий аймгаас алмаз олсон ч  тэр нь гоёл чимэглэлд ашиглахуйц хэмжээнийх биш байж. Харин техникийн алмазын багагүй  нөөцтэй ордыг  Архангай аймгаас илрүүлжээ. Мөн Завхан, Увс, Төв, Сүхбаатар аймгаас ч техникийн алмаз олдсон байна. Тухайн  үед Завханаас техникийн алмаз олборлон ЗХУ руу хэсэг хугацаанд нийлүүлсэн ч Сибирь, Якут, Камчаткад асар том ордтой хойд хөршийнхөнд Монголоос нийлүүлж буй багахан алмаз тийм ч хэрэгтэй байгаагүй тул тэгсхийгээд экспортыг зогсоожээ.  Гэхдээ тэд  тайландаа “Монголын алмазын нөөц Африк, Якутынх шиг их биш ч дэлхийд нэлээд дээгүүрт орно” гэж дурджээ. Монголын  анхны геологчийн нэг доктор, профессор Ж.Лхамсүрэн алмазын нөөц, илэрцийн тухайд “Зарим нутагт бий. Нүдэнд үзэгдэх төдий урт судлууд бий. Нарийн судлууд нь газрын гадарга дээр гараад ирсэн. Алмаз газрын гүнээс гаралтай эрдэнэ. Гэхдээ ямар ч айл авдартаа байгаа хамаг хатуу эдээ хүнд тоочоод байдаггүй. Цаг нь болохоор гаргах биз” гэсэн нь бий.

Үндэсний стандартчлал хэмжил зүйн төвийн Сорьцын хяналтын хэлтсийн эрдэнийн чулуу шинжээч, Улсын байцаагч Ш.Бямбасүрэн хэлэхдээ  “Монголд 1960 оноос үнэт чулууны хайгуулын шинжилгээний анги байгуулагдаж, 1980 он хүртэл ажилласан. Монголын нутгаас 160 гаруй хагас үнэт эрдэнийн чулууны орд нээж илрүүлсэн.Үүнээс 20 гаруй ордын чулууг нь авч ашигласан байдаг. Ер нь бол, олон улсын жишигт геологийн салбарын хөгжил нь уул уурхайн салбараасаа 25 жилийн өмнө явдаг. Ингэснээр геологийн салбар хайгуул хийж орд илрүүлсний дараа уул уурхайн салбар нь ашигт малтмалыг авч ашигладаг. Монгол эсрэгээрээ өмнө нээсэн ордуудыг ашиглах зориулалтаар Уул уурхайн яам байгуулчихсан. Өнөөдрийн байдлаар, геологийн салбарын хайгуул шинжилгээний ажил уналтад орсон. Миний бодлоор дэлхийд байдаг бүх төрлийн эрдэс баялаг химийн элемент Монголд байх боломжтой” хэмээн онцолж байв. Эндээс үзэхэд Монголд эрдэнийн чулууны эрэл хайгуулын ажил мухардмал байсаар иржээ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Ч.Хурц / Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологийн яамны сайд асан/: Монголд том хэмжээний алмаз байхгүй

лмазын илэрц, нөөцийн судалгаа манайд хэр үр дүнтэй явж ирсэн бэ?

– Архангай аймгийн нутаг, Хоргын тогоо орчим Шаврын царам гэдэг газарт 1971-1972 оны үед галт уулын бөмбөг гэж бөөрөнхий хэлбэртэй, ногоон өнгийн бөмбөлөг маягийн зүйл байсан. Тэр нь газрын доороос 60 км гүнээс оргилж гарч ирсэн чулуу. Тэр чулууг Монголын геологиор нэвтэрхий толь болсон Н.А.Маринов гэж ЗХУ-ын эрдэмтэнд өгч алмазын лабораторид шинжлүүлсэн. Түүнээс 72 ширхэг алмаз гарсан. Тэгээд тэнд алмаз байна гэж хайгуулын ажил хийж бүхэл бүтэн анги гарсан ч том алмаз олоогүй. Хамгийн том нь нэг мм хэртэй, зарим нь нүдэнд үл үзэгдэх хэмжээтэй байсан. Тэгэхээр Монголын нутаг алмазтай. Яг Албанийн тавцан дахь Шит гэдэг чулуулагт байдаг шиг тийм баян Сибирийн алмаз шиг нь олдохгүй. Ингээд 1986 оны үед хайгуулын ажил зогссон. Гол нь саран чулууны төрлийн гоёлын чулууг нэлээдийг нээж байгаад орхисон. Ер нь бол алмазын эрэл хайгуулын ажил асар их зардал хөрөнгө шаардана. Тэр үед манайд тийм хөрөнгө, хүч байгаагүй. Хэдийгээр мэргэжлийн геологчид энэ чиглэлд туршлагажсан ч алмаз олоогүй. Эртний хэт суурьлаг чулуулгыг дагасан зургаан төрлийн чулуу бол бий. Тэрийг дагасан платен байдаг. Тэрийг өөр орчинд үүсэх нь үү гэсэн эрлийн ажлыг 1990-ээд он хүртэл хийсэн ч олигтой юм олдоогүй. Орд нээж чадаагүй. Хөвсгөл, Завханаас платен олдсон, ирээдүй бий. Цааш судлах, эсэх нь геологийн ажлыг зогсоосонтой холбогдоод өөрийн эх орны эрдэс баялгаа Монголын 4500 геологич нь хайх эрхгүй болж, 13 том экследиц маань хаагдаж, бүх барилга байшинг хувьчилж дуусаад үндэсний геологийн алба маань 30 жилийн дараа буюу энэ онд байгуулагдах шинжтэй байна. Тэр тохиолдолд Монголын геологичид урьдынхтай адил судалгаа, хайгуул хийхгүй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” 
Ч.ОЛДОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дэндүү 2019-11-13 10:52:45
    сэтгүүлч гэхэд дэндүү дэндүү. чадахгүй юмаар оролдож хэрэггүй л... хортой шүү
    202.126.89.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-12 22:05:35
    Байхгүй ээ байхгүй. Байсан ч байхгүй за юу. Ухаж сэндийчүүлэх ямар дуртай юм.
    165.91.12.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-11-12 16:03:54
    Odoo almaaz xaigaad byx gazraa sendiicheed duusax yum baina l daa !
    109.88.168.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-12 12:44:14
    Nuudelchin Mongol humuus iim ih shunaltai boloh gej...
    67.81.189.74
    Мэдэгдсэн Хариулах
  • хаха 2019-11-12 05:11:46
    сэтгүүлч өрөмний алмазан хошуу, техникийн алмаз, алмазны химийн томьёо нтрийг жоохон судалж байж юм бичмээр юмаа. Тэгүүл
    66.181.161.123
    Мэдэгдсэн Хариулах
    • Шүд 2019-11-12 22:55:14
      Шүдээрээ хазаж үзээд мэдчихдийн ш дээ хамаа
      89.204.135.253
      Мэдэгдсэн Хариулах
  • ulaanbaatariin emegtei 2019-11-12 01:54:00
    Mongold almaz baihgui. Baidag baij magadgui gewel erguu tolgoituud hurz jootuu bariad hyataduudtai niileed eh orniig mini nemeed samrana shuu. Mulgu humuus
    77.87.228.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Геологич 2019-11-12 01:18:25
    Ёооё, энэ сэтгүүлч мэдэхгүй сэдвээ ямар аймаар мэддэг юм шиг бичдэг юм вэ. Яадаж жаахан ч гэсэн материал олж уишиж байгаад бичмээр юм.
    57.73.48.37
    Мэдэгдсэн Хариулах