Хоёр талд алдагдал учруулсан хоригийн талаар Европын Холбоо хэлэлцэнэ
Европын Холбооноос энэ сарын 30-нд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний талаар хэлэлцэх талаар “Коммерсанть” со­нинд мэдээллээ. Европын Холбооноос гадна Канад, АНУ, Япон зэрэг улс Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа юм. ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Орос улс Европын Холбоо, АНУ-ын тавьсан хоригийг тэсэн гарч чадна. Ойрын жилүүдэд хэрэгжүүлэх хамгийн гол зорилго бол Азийн бүс нутгуудтай хамтын ажил­лагаагаа өргөжүүлж, эдийн засгийн хөгжлийн бо­ломжийг бий болгоно.

Бид уламжлалт дор­нын харилцаанаасаа тат­галзахгүй. Гэхдээ Орос улс барууны орнуудтай то­хиролцож чадна гэж бодож байна. Хэрвээ Европын үйлд­вэрлэгчид буцаж ирэх­гүй бол гадаадын өөр үйлд­вэрлэгч компаниуд манай эдийн засагт байр сууриа эзэлнэ гэдэгт найдаж бай­гаа” хэмээн “Вести.ру” сайтад өгсөн ярилцлагадаа дурьдлаа.

Харин Европын Франц, Испани зэрэг улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч ком­­­паниуд Европын Хол­боо­ноос ОХУ-ын эс­рэг тавьсан хоригийн ул­маас их хэмжээний алдаг­далд орж байгаа тул эсэр­гүүцэж эхэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг за­хир­гааны тэргүүн С.Иванов энэ талаар “Хориг арга бидэнд баяр хөөр авч ирэхгүй. Мэдээж тодорхой хэмжээний алдагдалд орж байгаа. Гэхдээ манай түншүүд ч гэсэн хохирол амсч байгаа нь илэрхий. Бид­­ний эсрэг хамгийн сүүлд авсан салбарын гэх хо­риг нь илүү их алдагдалд оруулж байна” гэж “Оросын сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Түүнээс гадна ОХУ-ын Эрчим хүчний Дэд сайд К.Молодцов “Барууны ор­нуудаас тавьсан хориг нь Оросоос Хятад руу газрын тос нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд саад болохгүй. “Зүүн Си­бирь-Номхон далай” газ­рын тос нийлүүлэх хоолойг 2020 он гэхэд өргөжүүлэхээр төлөвлөсөн. Хятад улсад нийлүүлэх газрын тосны хэмжээг нэг жилд 80 сая тонн хүртэл нэмэгдүүлнэ. Орос улсын хувьд энэ төс­лийг хугацаанд нь хэрэг­жүүлэхэд ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж бодож байна” хэмээжээ.

Европын Холбооны дип­­ломат албаны тэргүүн Кэтрин Эштоны хэвлэлийн төлөөлөгч Майя Коциянчич “Европын Холбооны гадаад улстөрийн алба энэ сарын 30-нд “Минскийн энхийн тө­лөвлөгөө, Украинд гал зогсоох дэглэмийн хэ­рэг­жилт”-ийн талаар байн­гын төлөөлөгч нарт та­нил­­цуулна” гэсэн. Энэ­хүү илтгэлийн дараа Ев­ропын Холбооны байнгын тө­лөө­лөгчид Оросын эс­рэг тавь­сан хориг арга хэм­жээний талаар хэлэлцэх аж. Эх сурвалжийн хэлснээр хориг арга хэмжээг авсан шигээ шууд цуцлахгүй бөгөөд хэ­сэгч­лэн цуцалж магадгүй гэнэ.

Гэхдээ Крымыг ОХУ-д нэгтгэсний дараа авсан хориг хүчинтэй хэвээр үл­дэхийг тэмдэглэсэн байна. Европын Холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 17-ноос ОХУ-ын эсрэг есөн багц хо­риг арга хэмжээ авсан бөгөөд Оросын эрчим хүч, санхүү, батлан хамгаалахын салбарын 119 хувь хүн, 23 хуулийн этгээдэд хориг тавьсан. Бүх хориг нь Крымын хойгтой холбоотой юм. Орос улс хариу хоригийг өнгөрсөн наймдугаар са­рын 7-ноос тавихдаа Ев­ропын Холбоо, Австрали, Ка­над, Норвеги, АНУ-аас им­пор­толдог мах, махан бү­тээг­дэхүүн, хүнсний но­гоо, жимс, хөлдөөсөн за­гас зэ­рэг далайн гаралтай бү­тээг­­дэхүүн, сүү, сүүн бү­тээг­дэхүүнийг оруулахгүй байх шийдвэр гаргасан. Дараа нь наймдугаар сарын 20-ноос амьд загас оруулахыг хо­риглосон байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.